Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орлоо


Аймгийн Засаг даргын за­хирамжаар Өмнөговь айм­­гийн нутаг дэвсгэрт өвөл­­жилтийн бэлтгэл аж­лыг зохион байгуулах ко­мисс байгуулагдсан. 9 сар гарч хэдийнэ намрын сэ­рүүн орж байгаа нь ирэх өв­лийн бэлтгэлээ хангахыг са­нуулж байна. Тиймээс өвөл­жилтийн бэлтгэл ажлыг зо­хион байгуулах комисс анх­ны хуралдаанаа зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан энэхүү комиссын бүрэлдэхүүнд холбогдох агентлаг, хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд болон бүх сумдын Засаг дарга нар ажиллаж байгаа юм. Тэд өнөөдрийн хуралдаанаар холбогдох байгууллагуудын мэдээл­лийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэм­жээ­ний талаар ярилцсан байна.  
Аймгийн хэмжээнд оны эхний төллөвөл зохих 660,8 мянган хээлтэгчийн 65,4 хувь нь буюу 435,5 мянган хээлтэгч төллөж, гарсан төлийн бойжилт 98,6 хувьтай байна. Баруун сумдад намаржилт хэвийн сайхан байгаа бол зүүн сумдад хур бороо багатай байсан учраас гандуу байна. Тиймээс ойролцоох аймаг, сумдад өвөлжүүлэх тул аймаг орон нутгаас анхаарч ажиллана гэж байна.
Харин төв суурин газрын өвөлжитийн бэлтгэл ажлын хувьд Дулаан хангамжийн газар болон Даланзадгадын ДЦС-ын үйл ажиллагааны мэдээллийг сонсож тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс өнөөдрийн хуралдаа­наар үйл ажиллагааныхаа төлөв­лөгөө, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж төвөвлөгөөгөө баталсан байна. Төв суурин газарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс нийт 46 ажил төлөвлөж байгаа бол хөдөө сумдад хийгдэх 24 ажил төлөвлөгдсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан