Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн алдартай хосын бал сарын аялал

Сар хүрэхгүй хугацааны өмнө хуримаа хийсэн Брэд Питт, Анжелина Жоли хоёр бал сараа ч тэмдэглэж амжилгүй Мальтад зургийг нь авч байгаа "By the Sea" киноны ажилдаа орсон. Франц дахь "Chateu Miraval" эдлэндээ хуримаа хийгээд хэдхэн хоноод Мальтад ирсэн тэд их ажлынхаа дундуур хүүхдүүдээ аван далайд амарч, бал сараа тэмдэглэсэн байна. Гэхдээ тэд ажлаасаа болоод хол явж чадаагүй бололтой. Мальтад далайгаар зугаалж явна. Зургаан хүүхдийн эцэг эх болсон тэд өөрсдөө тансаг завиар зугаалангаа хүүхдүүдээ моторт завиар тоглуулж, гэр бүлийнхээ аз жаргалтай байгаа үеэ дүрс бичлэгийн камерт бичиж авч байгаа нь паппарацуудын дуранд өртсөн байна. Энэ үеэр А.Жолигийн гуян дээрх нууц шивээс ч ил гарчээ.













0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан