Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тулаанч Э.Батбаяр БНХАУ-ыг зорив

Кикбоксын Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Э.Батбаяр, дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт даваа гарагт Бээжин хотыг зорилоо.

Тэд Бээжинд сорилт тулаан хийх бөгөөд дараа нь энэ сарын 21-нд Шэнзэнь хотод очиж мэргэжлийн кикбоксын чансаа ахиулах тулаанд хүчээ сорино. Улмаар 10 дугаар сарын 5-нд Сингапур улсын Сентоз арлын "Resot world sentosa"-д зохион байгуулах "Diamond Fight" хэмээх дээд зиндааны тэмцээнд Э.Батбаяр Гонконгийн Рэкс Чунг Тунгтай, С.Мядагмаа Украин улсын тамирчин Лена Овченкотой мэргэжлийн муай тай боксын дүрмээр өрсөлдөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан