Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН V ИХ НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Үндэсний спортын V  их наадамд 21 аймаг, 9 дүүрэг, тусгай зэрэг 35 байгууллагын 3000 гаруй тамирчид хамрагдан оролцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 13 тоот тогтоолоор Үндэсний спортын их наадмын I шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас эхлэн орон даяар, II  шат буюу шигшээ тэмцээнийг энэ сарын 12-14-нд Хүй долоон худагт амжилттай зохион байгуулжээ.  Их наадмын үндэсний бөхийн барилдаанд нийслэлд байгаа бөхчүүд "Нутгаа дуурсгана” барилдааныг зохиож улсын цолтон, аймгийн цолтон, сумын цолтны ангиллаар явуулсан. Харин хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа бөхчүүдийн дунд “Хөдөөгийн хүчтэн” барилдаан зохион явуулав.  Улсын цолтны ангилалд 18 аймгийн 12 дэвжээ, аймгийн цолтны ангилалд 18 дэвжээ, сумын цолтны ангилалд мөн 18 дэвжээ гурван хэсэгт хуваагдан хоорондоо тойргоор барилдаж шилдгээ шалгаруулжээ.

Сумын цолтны ангилалд: Булган аймгийн Булганхангайн хүчтэн дэвжээ,Засагт ханы Завхан дэвжээ, Ховд аймгийн Ховд дэвжээ оролцжээ. ”Хөдөөгийн хүчтэн” барилдаанд: 21 аймгийн 105 бөхчүүд тойргоор барилдаж багийн дүнгээр тэргүүн байрт аймгийн заан Э.Саранбаатар ахлагчтай Сэлэнгэ аймгийн бөхчүүд, 2-р байрт  аймгийн  арслан Б.Мөнхбаяр ахлагчтай Увс аймгийн бөхчүүд, 3-р байрт аймгийн арслан Б.Уртбаяр ахлагчтай Орхон аймгийн бөхчүүд тус тус шалгарчээ. Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын уралдаанд 18 аймаг 3 дүүрэг, хүчний 2 байгууллага нийт 23 байгууллагын 92 тамирчид оролцлоо. Уран уургачийн төрөлд: нэгдүгээр байрт Булган аймаг Н. Даваадорж, Баянхонгор аймаг Т. Доржбат, гуравт Дархан-Уул аймаг  Г. Энхбаатар шалгарсан бол эмнэг булгиулагч төрөлд: тэргүүн байрт Өвөрхангай аймаг Ц. Эрдэнэчулуун, хоёрт Хилчин БТСХороо А. Мягмарсүрэн, гуравт Дорнод аймаг  М. Отгонбаяр тус тус шалгарлаа. Бугуйлын уралдаанд Ц. Мягмарсүрэн /Хөвсгөл аймаг/, О. Баасанхүү /Төв аймаг/, Б. Тогтохбаяр /Хэнтий аймаг/ нэр эхний гурван байрыг эзлэжээ.

Байгууллагын дүнгээр Говьсүмбэр   аймаг, Дархан-уул аймаг,  Булган аймгууд тэргүүллээ. Үндэсний сурын харвааны багийн харваанд: Орхон аймгийн баг: - МУГТ, Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү тэргүүлж, /гоц мэргэн, СМ Л.Отгонбаяр Улсын мэргэн, СМ З.Сүлдболд, Улсын мэргэн, СМ Б.Ендон, Улсын мэргэн, СМ Д.Оюунханд, Спортын мастер Ш.Даваасүрэн,А.Энхтөр, Н.Өлзийхутаг, Э.Ганчулуун, Д.Дэмбэрэлсайхан, З.Энхтуяа, М.Мөнх-Амгалан/, 2-р байрт Алдар спорт хорооны “Алдар-жем” баг: - Б.Баярсайхан /Д.Мөнхгэрэл, Б.Батбаатар, Ж.Мягмар, Г.Баянмөнх, И.Ихтэс, Ш.Балсэнгэ, Ш.Батхуяг, Б.Хатансайхан, Р.Ганхуяг, Д.Норжмаа Д.Цэцэгмаа, Г.Баярсайхан/, 3-р байрт Багануур дүүргийн баг: - СМ Г.Амарсайхан, /СМ П.Баттүшиг, Д.Чинбат, Д.Пүрэв, А.Мөнхтогтох Н. Өлзийбилэг, С. Болдхүү, Ж. Содномпил, Х. Сайнбилэг, Н. Базарсүрэн, Ж. Элбэгжаргал, Н. Өлзийханд, Л.Ганчимэг/ шалгарсан байна. Цуваа харваа эрэгтэй: Алдар БТСХ-ны “Алдар Жем” багийн харваач Спортын мастер Б.Батбаяр, Орхон аймгийн Хангарьд СХ-ны харваач СМ А.Энхтөр, Орхон аймгийн Хангарьд СХ-ны харваач МУ-ын гоц мэргэн Л.Отгонбаяр нар, эмэгтэйд: Налайх дүүргийн “Шинэ Налайх” ХХК-ийн харваач МУ-ын мэргэн Г.Батзаяа, Орхон аймгийн Хангарьд СХ-ны харваач СМ М.Мөнх-Амгалан, Алдар БТСХ-ны “Алдар Жем” багийн харваач МУ-ын мэргэн Д.Норжмаа тус шалгарлаа.

Уламжлалт харваанд : 8 багийн 80 харваачид оролцсоноос эрэгтэй: 1-р байр Ц.Эхчулуун /БЗД/, 2-р байр Б.Үнэнбат /Алдар БТСХ/, 3-р байр С.Ариунбат /СХД/ эзлэв. Эмэгтэй: 1-р байр М.Батгэрэл /Төв аймаг/, 2-р байр Д.Цэцэг /ЧД/, 3-р байр Өлзий-Орших /СХД/ нар тус тус эзэлжээ.  Багийн төрөлд: тэргүүн  байрт  Орхон аймгийн баг Г.Хүрэлбаатар ахлагчтай /Б.Одбаясах, Б.Мөнхсоёл, Н.Ойнбаяр, С.Шоовдор, Ш.Туул, Б.Аззаяа, Б.Пүрэв-Од, Б.Отгонбаяр, Л.Мөнгөнзаяа/, 2-р байрт Алдар БТСХ-ны “Алдар-жем” баг - С.Энхтунгалаг /Б.Энхсайхан, У.Сосорбурам, С.Цэрэнбуу, Б.Үнэнбат, Ц.Хандхүү, Л.Даваасүрэн, Ж.Энхбат Я.Дашдэндэв, Р.Энхамгалан/, 3-р байрт Дархан-Уул аймгийн баг Л.Болормаа /Б.Батхишиг, М.Сумъяа, Ж.Амарсайхан, Ц.Үүрийнтуяа, Ж.Нямаа, Б.Нямдорж А.Нар, А.Сармөнх, Д.Ганхуяг/ шалгарлаа.
Буриад сурын харваа: 12 багийн 145 гаруй тамирчид харваачид оролцлоо.
1-р байранд Дорнод аймгийн хүндэт мэргэн Г.Ломбодорж ахлагчтай “Дорнод I” баг 
2-р байранд Ц.Хүдэрчулуун ахлагчтай    Баянзүрх дүүргийн “Бурхан халдун” группын баг 
3-р байранд Спортын мастер Х.Баасанхүү ахлагчтай Орхон аймгийн “Хангарьд” групын баг 
Цуваа харваа /эрэгтэй/:
1.    Дорнод аймгийн Баяндун сумын “Аш авгад” ХХК-ийн харваач О.Сүхбаатар
2.    Дорнод Дашбалбар сумын Б.Базар /Спортын дэд мастерийн болзол хангасан/
3.    Дорнод Сэргэлэн сумын МУ-ын мэргэн З.Ариунбат
Эмэгтэй:
1.    Өмнөговь аймгийн “Таван толгой транс”-ийн харваач М.Саранзаяа /Спортын дэд мастерийн болзол хангасан/
2.    Дорнод аймгийн Дашбалбар сумын харваач Э.Оюунжаргал 
3.    “Тэс” группын “Алтан дуулга” ХХК-ын харваач МУ-ын мэргэн Ж.Нямдаваа
Урианхай сурын харваа: 9 багийн 108 харваачид оролцлоо.
Баг: 1-р байр МУ-ын хошой мэргэн Б.Мөнхтөр ахлагчтай Налайх дүүргийн баг 
        2-р байр Спортын мастер С.Чимэддорж ахлагчтай Орхон аймгийн баг 
        3-р байр Спортын мастер Ж.Баян-Өлзий ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг 
Цуваа: 1-р байр Хэнтий аймгийн Баянхутаг сумын харваач Ж.Энх-Амгалан
2-р байр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харваач С.Дүгэржав
3-р байр Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны харваач Б.Хатансайхан 
Шагайн харваа: төрөлд 36 багийн 320 гаруй харваачид өрсөлдлөө. 
1-р байр Сэлэнгэ аймгийн баг    - Аймгийн гоц мэргэн Б.Болд
-    Үлэмж дархан мэргэн 
-    Спортын мастер Ч.Батмөнх 
-    Үлэмж дархан мэргэн 
-    Спортын мастер Б.Ууганбаатар 
-    Үлэмж дархан мэргэн 
-    Спортын мастер Т.Гантулга
-    Гарамгай мэргэн Ж.Ганбаатар 
-    Гарамгай мэргэн Д.Хүрэлсүх
-    Улсын мэргэн Б.Зоригоо
-    Улсын мэргэн Т.Отгонбаатар
-    Улсын мэргэн Б.Мөнхболд 
2-р байр Төв аймгийн баг     -    МУ-ын Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат
-    МУ-ын Үлэмж дархан мэргэн Г.Эрдэнэбаатар
-    - МУ-ын Үлэмж дархан мэргэн Д.Ганбат
-    МУ-ын Гарамгай мэргэн Л.Хадамдарам
-    МУ-ын Дэд мэргэн Б.Энхтүвшин 
-    МУ-ын Дэд мэргэн Т.Ариунболд 
-    Аймгийн мэргэн Д.Цэдэнсодном
-    Аймгийн мэргэн Д.Эрдэнэ-Очир
-    Аймгийн мэргэн М.Отгонбаатар
3-р байр Баянхонгор аймгийн баг -  Аймгийн гоц мэргэн  Ж.Батмөнх
-    МУ-ын дэд мэргэн Жигжидсүрэн
-    Аймгийн гоц мэргэн Э.Машбат
-    Аймгийн гоц мэргэн Д.Сүхдалай
-    Аймгийн гоц мэргэн М.Отгонбаяр
-    Аймгийн гоц мэргэн Б.Батбаяр
-    Аймгийн гоц мэргэн Б.Чулуун-Эрдэнэ
-    Аймгийн гоц мэргэн М.Баасансүрэн
-    Н.Мөнх-Од
Ширээний шагай: 17 аймаг, 7 дүүрэг, АлдарСХороо зэрэг 26 багийн 127 буюу давхардсан тоогоор 420 гаруй тамирчид оролцлоо.
Багийн төрөлд: 1-р байр Баянхонгор аймгийн баг
      2-р байр Чингэлтэй дүүргийн баг 
      3-р байр Багахангай дүүргийн баг
Ганцаарчилсан төрөлд эрэгтэй /насанд хүрэгчид/:
1.    Я.Базарсүрэн (Сонгинохайрхан дүүрэг) 
2.    М.Доржсүрэн (Сэлэнгэ аймаг)  
3.    Ц.Бавуусүрэн (Өвөрхангай аймаг) 
Ганцаарчилсан төрөлд эмэгтэй /насанд хүрэгчид/:
1.    Н.Эрдэнэгэрэл (Баянхонгор аймаг) 
2.    М.Туяа (Хэнтий аймаг )
3.    Х.Баяржаргал (Архангай аймаг)
Хөвгүүдээс С.Жадамбаа (Баянхонгор аймаг), О.Хүдэр-Эрдэнэ (Дорноговь аймаг), Э.Сэргэлэнбаатар (Дархан-Уул аймаг), охидоос Ц.Саранцэцэг (Багануур дүүрэг), Ц.Ууганцэцэг (Архангай аймаг), О.Эрдэнэцэцэг (Дорноговь) нар эхний байруудад шалгарлаа
Мөсний шагай: 10 аймаг, нийслэлийн 7 дүүргийн 180 харваачид оролцлоо.
Цуваа харваа: 1-р байр Т.Баасанхүү /Архангай аймаг “Хүннү” дэвжээ/
2-р байр МУ-ын мэргэн Н.Уламбаяр /Сүхбаатар дүүрэг/
3-р байр Х.Амарсайхан /Архангай аймаг “Батцэнгэл” дэвжээ/
Талын харваа: МУ-ын мэргэн Д.Батсайхан /Хан-Уул дүүрэг/, Д.Ууганбаяр /Орхон аймаг/, Б.Нямбат /Архангай Цэнхэр сум, “Алтан Овоо” дэвжээ/, Б.Үнэнбаатар /Сүхбаатар дүүрэг/, МУ-ын дархан мэргэн С.Чулуун-Эрдэнэ /Архангай, Эрдэнэмандал сум,  “Шавь” дэвжээ/, МУ-ын мэргэн Б.Лхагважав /Архангай, Эрдэнэмандал сум, “Хүннү”  дэвжээ/ шалгарлаа. Шилдэг дэвжээгээр Т.Ганболд дасгажуулагчтай Архангай аймгийн “Хүннү” дэвжээ, Г.Ганбаатар дасгалжуулагчтай Архангай аймгийн “Алтан Овоо” дэвжээ, Р.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Архангай аймаг “Батцэнгэл” дэвжээ эхний гурван байрыг эзлэжээ.
Их наадмын хүрээнд зохион байгуулагдсан жороо морины уралдаанд нийт 21 жороо морьд уралдлаа. Тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5-р багийн С.Мөнхбаярын зүрхэн тамгатай хар алаг морь шалгарч Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын А.Эрдэнэбүрэнгийн хар морь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Арвины хээр морь хоёр, гуравджгаар байрт тус тус шалгарлаа. Морин пологийн үзүүлэх тоглолтонд Өвөрхангай аймгийн Хужирт сумаас 2 баг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 баг, Зэвсэгт хүчний 232-р ангийн 1 баг оролцлоо. Үндэсний спортын V  их наадмын спортын төрлүүдийн тэмцээнийг сайн зохион байгуулсан холбоогоор Уламжлалт харвааны холбоо, Шагайн харвааны холбоо, Мөсний шагайн холбоо эхний гурван байрт  шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан