Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Т.Ариунаад Солонгос эмч үнэ төлбөргүй эмчилж өгөх санал тавьжээ


Цоглог, эрч хүчтэй дуучин МУГЖ Т.Ариунааг дэмждэг олон мянган фэн бий. Түүнд нэгэн фэн нь туслахаар болсон байна. Тодруулбал, тэрбээр энэ оны тавдугаар сарын сүүлчээр тайзнаас унаж хөлөө бэртээсэн. Уг бэртлээс болж түүний хөлний шагай нь мултарч, хоёр яс нь хугарч хагалгаанд орсон.

Хөлөө бэртээсний улмаас Т.Ариунаа мэс ажилбар хийлгэсэн ч хөл нь төдийлөн сайжрахгүй байгаа гэнэ. Тиймээс дуучин Т.Ариунаагийн бэртсэн хөлийг түүний Солонгос фен нь эмчилж өгөхөө мэдэгджээ.

Дууч бүсгүйн Солонгос фен нь улсдаа нэртэйд тооцогдох эмнэлгийн мэс заслын эмч бөгөөд сүүлийн үед энэ мэргэжлээрээ гаршиж яваа алдартай эмч гэнэ. Тэрбээр “Монголын нэрт дуучин бүсгүйн хөлийг эмчилж эрүүл саруул болгох нь миний нэр төрийн хэрэг. Эмч гэж яваагийн утга учир. Тиймээс эрхэм дуучинд манай эмнэлэг ямар ч үнэ төлбөргүйгээр эмчилгээ хийх болно. Учир нь тэрээр миний сонсох дуртай дуучдын нэг” хэмээжээ.

Дашрамд дуулгахад, түүний эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгөх санал тавьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан