Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инди хөгжмийн холбооныхон цугларалт-тоглолт хийнэ

2014 оны дөрөвдүгээр сард анх байгуулагдсан Инди хөгжмийн холбооныхон хоёр дахь удаагийн цугларалт тоглолтоо 10 дугаар сарын 10- 30-нд хийх гэж байна. Инди холбооны тэргүүнээр "Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан ажилладаг.

Тус холбоо анх "UB night" хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байсан бол энэ удаа "Улаанбаатар" чуулгатай хамтран амьд хөгжмийн цуврал тоглолт хийхээр бэлтгэж байна. Тоглолтын хөтөлбөрөөс харахад, 10 дугаар сарын 10-нд "Рек он" хамтлаг, 18-нд "Нисванис" хамтлаг, 30-нд "А саунд" хамтлаг тус тус тоглолтоо хийх юм. Шинэ залуу дөнгөж үүсэн байгуулагдсан хамтлагуудыг хөлөө олох, анхны тоглолтоо хийх, цаашдын уран бүтээлд урам, дэмжлэг өгөх зорилготой Инди хөгжмийн холбоонд залуу дуучид, хамтлаг элсэх нь нэмэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан