Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Apple гуравхан өдрийн дотор 10 сая iPhone 6 худалджээ


Apple компани энэ сарын 19-нд шинэ iPhone 6,  iPhone 6 Plus гар утасаа худалдаалж эхэлснээсээ хойш гуравхан хоногийн дотор 10 сая утас худалдаалж амжсан байна. Энэ талаар америкийн компанийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлжээ. 

“ iPhone 6,  iPhone 6 Plus гар утасны худалдаа бидний хүлээж байснаас ч давлаа. Бид одоо нөөцөлсөн утасаа ч борлуулж байна” гэж компанийн ерөнхий захирал Тим Кук мэдэгджээ. Одоо гар утасыг АНУ, Австрали, Канад, Франц, Герман, Гонконг, Япон, Пуэрто-Рико, Сингапур, Их Британид худалдаалж  байна. Энэ сарын 26-наас өөр бас 20 оронд худалдаалж эхлэх юм байна.  2014 оны сүүлчээс iPhone 6, iPhone 6 Plus утасыг дэлхийн 115 оронд худалдаална.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан