Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Талархлын баяр”- ын тоглолтын урилгыг МУГЖ Т.Ариунаа, СТА Т.Дэлгэрмөрөн, ”Харанга” хамтлагийнхан хүлээн авлаа

Маргааш хуучнаар  Сүхбаатарын талбай буюу одоогийн нэршилээр Их Эзэн Чингис хааны талбайд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн одууд хамтарсан талархлын баярын шоунд оролцохоор нэгдэж байна.

Тодруулбал, монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ болон Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойдоо зориулан уншигч, сонсогч, үзэгч түмэндээ шоу тоглолтоор бэлэг барьж байна. Тус тоглолтонд та бидний хайрлаж хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид уригдан оролцож байгаа бөгөөд түмэн олны сэтгэлд хоногшсон хит дуунуудаа нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэхээр "Урилга"-аа хүлээн аваад байгаа билээ. Ийнхүү тоглолтын зохион байгуулагчдийн зүгээс тоглолтонд оролцож буй бүх уран бүтээлчиддээ хүндэтгэлийн урилгаа хамтлаг, дуучид, уран бүтээлчдээ гардуулан өгч байгаа талаараа цаг үргэлж мэдээлж байна. Энэ удаад МУГЖ Т.Ариунаа, СТА Т.Дэлгэрмөрөн, "Харанга" хамтлагийн уран бүтээлчид маань үнэгүй тоглох тоглолтонд нэгдлээ. Таван жилийн хамтарсан ойн тоглолтын урилгыг хүлээн авсан МУГЖ Т.Ариунаа, СТА Т.Дэлгэрмөрөн, "Харанга" хамтлагийн уран бүтээлчдийн бичлэгийг та бүхэн хүлээн авна уу.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан