Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛИЙНХНЫ БЭЛЭН ХООЛ НЬ ХЭВЛЭЛ БАЙСААР БАЙХ УУ

Энэ сарын 11-нд “Ардчилал” сонины 164/2043/ дугаарт “В.И.Якунинаас Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээсэн анхааруулга” нэртэй орчуулгын нийтлэл гарсан билээ. Энэ нь, В.И.Якунинаас манай улсын Ерөнхий сайдад хаягласан захидлын бүрэн орчуулга байсныг та сөхөн харах боломжтой. “Ардчилал” сонинд захидлын орчуулга хэвлэгдсэн тэр өдөр цахим хуудсууд авч нийтэлсэн. Тэгвэл Төмөр замын тээврийн асуудал шийдвэрлэгдэхгүй, тодорхойгүй нөхцөл байдалд байгаа энэ үед төрийн өндөрлөгүүдийн түвшний захидал, харилцааг олон нийтэд ил болгож, зарласан нь хууль зөрчсөн үйлдэл гэж хууль сахиулах байгууллагынхан үзсэн бололтой. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байцаагч дээрх захидлын орчуулгыг авч нийтэлсэн сайт бүрээс тодруулж сураглаж явсаар “Ардчилал” сонинг анхны дэлгэрүүлэгч гэдгийг олж мэдээд, манай редакцид иржээ. Гэвч хэрэг явдал өрнөсөн өдрөөс даруй 13 хоногийн дараа буюу 24-ний өдөр тодруулахаар ирснийг гайхмаар. Хэн нэгэн Төрийн нууцын жагсаалтын тухай хууль зөрчиж, үнэхээр чухал, нууцын зэрэглэлтэй тамгаар баталгаажуулсан баримт, материал, мэдээлэл задруулчихвал хоёр долоо хоногийн дараа л манай хууль сахиулахынхан ажлаа эхлүүлэх бололтой. Түүгээр зогсохгүй сонин хэвлэлээр түгээсэн мэдээллийг уншиж, чагнаж суугаад мөрдөн, шалгах ажиллагаагаа эхлүүлдэг бололтой. Ингэж хэлэхийн учир нь, хоёр хоногийн өмнө “Засгийн газрын албан хаагчийг нууц задруулсан үндэслэлээр ажлаас нь халлаа” гэх мэдээллийг олж үзээд В.И.Якунины захидлын араас хөдөлсөн нь тодорхой байв.
Хамгийн ээдрээтэй нь, төрийн нууцыг юунд задруулав хэмээн “зандраад” байгаа В.И.Якунины захидлыг http://asiarussia.ru/news/4203/, http://www.unuudur.com/?p=29334 зэрэг сайтад есдүгээр сарын 10-ны өдөр орос хэлээр, бүрэн эхээр нь нийтэлсэн байгаа юм. Нэгэнт нийтэд ил байгаа зүйлийг нууцын жагсаалтанд хэрхэн хамааруулж болохыг хуулийнхан л тайлбарлах биз. Магадгүй тэдгээр сайтыг ч интернэт орчинд Монгол Улсын Төрийн нууцын жагсаалтын хууль зөрчсөн эсэхийг албан өрөөнд нь очиж асууж тодруулах биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан