Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жастин Биберийн гар утасны дуран дахь Селена

Жастин Бибер, Селена Гомез хоёр одоохондоо салаагүй л байна. Тийм ээ, одоохондоо. Анх хоёр жилийн өмнө дуулиантайгаар салснаас хойш хэдэн ч удаа нууцхан салж нийлсэн тэд сүүлийн нэг сар хамтдаа байгаа. Хамгийн сүүлд, ердөө өчигдөрхөн Жастин Бибер Селена Гомезын гоолиг биеийг харуулсан зургийг Instagram-аараа цацлаа. Тэрээр Селена Гомезтой хамт байгаагаа үе үе ингэж мэдэгддэг. Гэхдээ түүнийг ингэж мэдэгдэхээс ч өмнө хэвлэлүүд урт чихтэй паппарацуудаа явуулж, аль хэдийнэ тэдний тухай мэдээллийг цацчихдаг билээ. Тэд Канад дахь Жастин Биберийн төрсөн гэрт очиж хэд хоног амраад АНУ-д буцаж ирснийхээ дараа ч зочид буудал, шөний клубт хамт явж байгаагаар гэрэл зургийн дуранд чамгүй олон удаа өртөөд байгаа. Саяхан Жастин Биберийн нэгэн найз 20 насны төрсөн өдрийн зургаа сошиал сүлжээгээр цацахдаа Жастин Селена хоёрын хамт байгааг ч харуулаад авсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан