Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль зүйн шинэ дэд сайд ажлаа хүлээн авлаа

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян үүрэгт ажлаа өгч, түүний оронд томилогдсон Ц.Уугангэрэлд тамгаа гардуулан өглөө. Уржигдар болсон МАХН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаас Ц.Уугангэрэлийг Хууль зүйн дэд сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Э.Эрдэнэжамъянгийн тухайд тэрээр өнгөрсөн онд Интерполд цахим шуудан илгээснийг хууль хяналтынхан эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж  үзсэн юм.  Энэ явдлыг мөрдөн шалгаж,  прокуророос хэргийг нь хянаад шүүхэд шилжүүлсэн.  Шүүх хурлаас Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хуулийн 245  дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх бүрэлдэхүүн албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзээд улс төрийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан