Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмчийн алдаанаас болж Грект хүнийг амьдаар нь оршуулжээ


Грекийн Салоники хотын оршуулгын газрын ажилтан нэгэн шарилаас эмэгтэй хүний хашгирах дуу гараад байна хэмээн цагдаад дуудлага өгчээ. Цагдаагийнхан хүмүүстэй нийлэнг шарилыг нээж, авсыг онгойлгоход эмэгтэй хэдийнээ нас барсан байжээ. 45 настай эмэгтэйг хорт хавдрын улмаас нас барсан гэж эмчилж байсан эмч нь мэдэгдсэн байна. Харин хэргийн газар дээр ирсэн эмч нар эмэгтэйг авсанд байхдаа амьсгал нь боогдож саяхан нас барсан байна гэж дүгнэлт гаргасныг ВВС мэдээлжээ.
Нас барсан эмэгтэйн гэр бүлийнхэн эмчилж байсан эмчийг хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан