Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автошоуны үеэр аварга машин үзэгчид рүү орж 3 хүн нас барав

Нидерландын Хааксберген хотод  болж байсан автошоуны үеэр аварга машин үзэгчид рүү давхин орсноос гурван хүн амь алдаж, өөр 15 хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэний нэлээд хэд нь  хүнд байна. Амь алдсан гурван хүний хоёр нь бага насны хүүхэд байжээ.

Том пикап эгнэсэн машинуудын дээгүүр явж байснаа гэнэт жолоодлого алдан үзэгчид рүү дайран орсон байна. Үйл явдал болсон газарт хүн эмнэлэг болон цагдаагийнхан яаралтай очиж шаардлагатай бүхий л арга хэмжээ авсан байна. Хууль сахиулагчид хэргийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан