Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Гонконгийн иргэд ардчилсан сонгууль хүсч байна
Гонконгийн эрх баригчид гудамжны эсэргүүцэл намдаж байгаатай холбогдуулан тусгай тасгийн хүчнээ гудамжнаас эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Үүний өмнө Гонконгийн сонгуулийн ажиллагаанд Хятадын талаас нөлөөлөх гэсэн оролдлогыг эсэргүүцэж гудамжинд өрнөсөн жагсаал цуглаан болж байгааг дарахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулаг хий, резинэн сум ашигласны улмаас 38 хүн нэрвэгдсэн юм.
Үүнтэй зэрэгцээд эмх замбараагүй байдал үргэлжилж байгаагаас болоод Хятадад Instagram-аар гэрэл зураг, дүрс бичлэг солилцохыг хориглосон юм. Интернетийн хэрэглэгчид сайтуудад Гонконгод зэвсэггүй энгийн жагсагчдын өөдөөс хэрхэн нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байгаа дүрсийг оруулж байснаас ийм шийдвэр гаргахад хүрчээ. Өнөөдрийн байдлаар инстграммд орсон гэрэл зургийн тоо 8850 болжээ.
2017 онд болох орон нутгийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийг өөрчлөх гэсэн Бээжингийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан сүүлийн хэдэн өдөр үргэлжилж байгаа юм.
Энэ сарын 27-нд эсэргүүцлийн хөдөлгөөн санаачлагчид Гонконг дахь ардчилсан сонгуулийг дэмжиж, БНХАУ-ын төвлөрүүлэх гэсэн бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн кампанит ажил эхлүүлснээ зарласан байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн засгийн газрын байруудад нэвтрэхийг бас оролджээ.
Өнөө хүртэл Гонконгийн эрх баригчдыг шууд санал хураалтаар биш Бээжингээс томилж ирсэн болохоор жагсагчид хамгийн гол нь удирдлагаа сонгох ардчилсан тогтолцоог хүсч байгаа юм. Дараагийн сонгууль 2017 онд болох ч Бээжин 2014 оны наймдугаар сарын сүүлчээр бага зэрэг буулт хийж эрх баригчдаа Гонконгийн иргэд өөрсдөө сонгож болно, гэхдээ нэр дэвшигчээ эхлээд төв засгийн газартай зөвшилцөх ёстой гэж зөөлрүүлсэн юм. Гэхдээ энэ шийдвэрийг Гонконгийн иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл