Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анжелина Жоли нөхөртөө гурван сая ам.долларын цаг бэлэглэжээ

Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн сард дуулиантайгаар хуримаа хийсэн. Алдарт хос хуримынхаа үеэр бие биедээ бэлэг солилцсон байна. А.Жоли нөхөртөө гурван сая ам.долларын цагийг хуримын бэлэг болгож дурсгажээ. Энэ цаг нь Швейцарийн маш ховор, 1952 оны Патек Филиппегийн загвараар хийсэн платинум цаг аж. Энэхүү загварыг Швейцарийн үе үеийн цагчид хамгийн сайн бүтээл хэмээн үнэлдэг, одоо маш ховордсон эд гэнэ. А.Жоли энэ цагийн нөхөртөө бэлэглэхдээ "Ролигоос Нессад" хэмээн дурсгалын үг бичүүлжээ. Роли, Несса гэдэг нь одоо Брэд Питт, Анжелина Жоли хоёрын хамтран тоглож буй, мөн А.Жолигийн өөрөө найруулж байгаа "By the Sea" киноны гол дүрүүдийн нэр ажээ.
Холливудын од Брэд Питтийг 240 сая ам.долларын хөрөнгөтэй гэдэг бол А.Жолиг 145 сая ам.долларын хөрөнгөтэй гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан