Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгэцийн өөрчлөлттэй хүний гарт статистикийн ажилтан амиа алджээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд Үндэсний статистикийн газрын судалгааны ажилтан ажлаа хийж явахдаа бусдын гарт амиа алдсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл  тус хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, ТЗУГ-ын дарга Т.Гантөмөр нар хэвлэлийн хурал хийхдээ энэ хэргийн талаар товч мэдээлэл өглөө. Талийгаач нь өрхийн болон ажиллах хүчний судалгаагаар яваагүй, харин Хөдөлмөрийн яамны шугамаар судалгааны багтай гэрээ хийж яваад нас барсан гэдгийг хэллээ.Ер нь судалгааны ажилтнууд сум багаасаа хөтөч хүнтэй явдаг юм байна. Харин тус ажилтан ганцаараа явж байжээ. Энэ асуудлаар Хөдөлмөрийн яаманд албан тоот хүргүүлсэн гэнэ. Хэргийн хувьд шалгагдаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Сэжигтэн хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өөрчлөлттэй байсан байх магадлалтай гэсэн таамаг дэвшлүүлээд байгаа юм байна.

Д.Гантулга

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан