Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр Олон улсын орчуулагчдын өдөр

Олон улсын орчуулагчдын холбоо 1991 онд есдүгээр арын 30-ны өдрийг Орчуулагчдын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.  Манай эриний 420 оны есдүгээр сарын 30-нд  их зохиолч, түүхч, орчуулагч Иероны сүмийн дөрвөн эцгийн нэг Стридонский таалал төгссөн болохоор энэ өдрийг зориуд сонгож авсан гэдэг.
Олон улсын орчуулагчдын холбоо анх1953 онд Парис дахь Пьером-Франсуа Кайед байгуулагдаж өнөөдөр дэлхийн 100 гаруй үндэсний холбоог эгнээндээ  нэгтгэж байна. ОРчуулагчдын өдөр нь улс орнуудын орчуулагчдын холбоог бэхжүүлэх, орчуулагчдын хооронд мэдээлэл, туршлага солилцох улам бүр даяаршиж байгаа өнөөгийн ертөнцөд орчуулагчдын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг олон нийтэд ойлгуулах зорилготой болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан