Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоригдлууд зочид буудалд орогнож байжээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 4-ний өдөр оргоод сураггүй болсон хоёр хоригдлыг Тахарын Ерөнхий газрын албан хаагчид бараг сарын дараа илрүүлэн баривчлаад байна.

Уржигдар оргодол Б.Амарбаясгаланг "Бөмбөгөр" худалдааны төвийн орчмоос баривчилсан бол өчигдөр Э.Вантөмөрийг Сонгинохайрхан дүүргийн "Саппоро" төвийн ойролцоох зочид буудлаас барьжээ. Шалтгаан нь олон хоног эрэн сурвалжлагдаж байсан хоёр оргодол ууланд бүгж байгаад хоол, ундгүй болсон тул хот руу орж ирээд ийнхүү баригдсан аж. Хүнс залгах гэж хотод орж ирснээ ч оргодлууд ярьжээ.

Энд нэг анхаарал татах зүйл байгаа нь сүүлийн үед хаа сайгүй элбэгшсэн зочид буудлууд ямар ч биеийн байцаалтгүй хүмүүсийг хаа хяналт шалгалтгүйгээр орогнуулдаг болсны ноцтой жишээ ил болж байгаа юм. Цаашдаа холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч хяналт шалгалтаа чангатгахгүй бол биеэ үнэлэгчдийн үүр уурхай болсон мини зочид буудлууд эцэстээ гэмт этгээдүүдийн оргонодог байр болох вий.

0 Сэтгэгдэл
ууланд бүгж байсан гэж байна.
ХОРИГДЛУУД УУЛАНД БҮГЭЖ БАЙСАН ГЭЖ НЭГ БИЧЭЭД, МЭДЭЭНИЙ ГАРЧИГИЙГ ХОРИГДЛУУД ЗОЧИД БУУДАЛД ОРОГНОЖ БАЙЖЭЭ ГЭЖ НЭГ БИЧЭЭД САМУУРЦСАН УЛСУУ. ИЙМ МЭЛРЭЭ БАЙЖ ЯАЖ ХОРИГДЛУУДАА БАЙР САВАНД НЬ ХАДГАЛНАА. ХЭЦҮҮ БАЙНА ДАА.
neeree jaahan tsegtlehgui bol ene 2 chin ovoo muu gar guu yu negj ch avch chadahgui yvj bhad buudal ntr orood ain
ene buudal nertei oron suutsni 1davhart bairaldag muu yumni uur uurhai bolson gazaruudig haah heregtei mh gazarin baitsagch gej humuus yu hiij bna
Хамгийн их уншсан