Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
УИХ Төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Өчигдөр эхэлсэн УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хамгийн эхний асуудлаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн хаврын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч хойшлуулаад байсан юм. Тогтоолын төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт- Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан.
Хаврын чуулганы үеэр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэхэд Зам тээврийн сайд нь дэмжиж гарын үсэг зураагүй гэж байв. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь ашиг сонирхолын зөрчилтэй төдийгүй, “давхар дээл”-тэй сайд нар хэлэлцэхээр болж санал өглөө хэмээн шүүмжлэх гишүүн ч байсан. Багагүй хугацаанд маргаан дагуулаад байгаа шинэ төмөр замын царигийн асуудлыг шийдэхээр хуралдаан хаалттай үргэлжилж байна. Үүний дараа Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсноо УИХ-ын танилцууллаа.

0 Сэтгэгдэл