Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЭДЭГДЭЛ


“Мэдээ.мн” сайтад 2014 оны аравдугаар 1-ний өдөр гарсан “Малчид “Монголросцветмет” нэгдлээс нөхөн сэргэлт хийхийг шаарджээ” гэсэн нийтлэлтэй холбогдуулан дараах тайлбар, няцаалтыг хийж байна.

“Монголросцветмет” ХХК ба “Уулс заамар” ХХК нь 2006-2012 онуудад хамтран ажиллаж, ашигт малтмалын №926А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа  явуулж ирсэн.

2012 онд “Уулс заамар” ХХК-ийн өмчлөгчид солигдсоноос хойш хамтын ажиллагаа зогссон. Гэтэл “Монголросцветмет” ХХК-ийн урьдчилан бэлтгэсэн элсийг “Уулс заамар” ХХК угаан ашиглаж, алт олборлосон хууль бус үйлдэлтэй холбогдуулан маргаан үүссэн болно. Уг хэрэг одоогоор иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан хэлэлцэгдэх шатанд байна.

Хэрэг хуулийн байгууллагад хянагдах шатанд “Уулс заамар” компанийн зүгээс нөхөн сэргээлтийн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн л хуулийн байгууллагад хянан хэлэлцэгдэж байна.

“Заамар сумын ард иргэдээс 600 сая төгрөгийн алт нэхэмжилсэн” гэх мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй гэдгийг “Монголросцветмет”ХХК хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  Хоёр талын хооронд үүссэн маргаантай асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд  хуулийн дагуу хянан шийдвэрлэхээс өмнө “Уулс заамар” ХХК болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн зүгээс орон нутгийн иргэдийг үүнд татан оролцуулах, хэвлэл мэдээлийн хэрэгсэлээр үндэслэлгүй ташаа мэдээлэл цацах зэргээр явуургүй, хууль бус аргаар асуудлыг шийдвэрлэх, шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байгаа нь туйлын харамсалтай байна.
“Монголросцветмет” ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн заалтын дагуу ашиглагдсан ордуудад нөхөн сэргээлтийн төсөл боловсруулж, төрийн холбогдох байгууллагуудаар хянуулан батлуулж хэрэгжүүлэн 2010-2014 оны хугацаанд Дорноговь аймгийн Айраг сум дахь Бага нарт, Өргөн суман дахь Төв хүдрийн биет ордууд, Төв аймгийн Заамар сумын 175А талбайн “Өмнөд хэсэг”-ийг бүрэн нөхөн сэргээж тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу Кадастрын албад хүлээлгэн өгсөн. Мөн түүнчилэн Төв аймгийн Заамар сумын Баян ам, Их галт ордуудад нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаад байна.

“Монголросцветмет” ХХК нь Монгол Улс, ОХУ-ын хамтарсан төрийн өмчит компани бөгөөд байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ үе шаттайгаар биелүүлж ирсэн бөгөөд цаашид ч биелүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.

Монгол-Оросын хамтарсан
“Монголросцветмет” ХХК

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан