Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэм буруугүй байж шоронд хэдэн арван жил суусан хүмүүс


Шүүх гэдэг үргэлж шударга, алдаа дутагдалгүй  байдаггүй. Ийм ч болохоор шүүхийн алдаанаас болж ямар ч гэм буруугүй хүн хийгээгүй хэргийнхээ төлөө торны цаана удаан хугацаагаар суух тохиолдол нэг биш.
Энд буруугүй атлаа удаан хугацаагаар шоронд суугаад буруугүй нь нотлогдсон хүмүүсийн тухай өгүүлж байна.

Ямар  ч гэмгүй атлаа шоронд 35 жил суусан эр
        
Америк эр Жеймс Бейнийг хүүхэд хулгайлж, хүчирхийлсэн хэмээн 1974 онд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.
        
18 настай Бейныг 9 настай жаал хүүг хүчирхийлсэн гэж шүүх үзсэн ч олон жилийн дараа  2004 онд эрх баригчид түүний хэргийг эргэн харахаар шийдсэн байна.

ДНК-гийн шинжилгээгээр Жеймс Бейнийг  тэр хэргийг үйлдээгүй болохыг нь тогтоожээ.

Гэм буруугүй атлаа шоронд 35 жилээ үдсэн тэрээр хэрэг хийгээгүй байж хамгийн удаан хугацаагаар шоронд суусан хүн.

Бейнийг суллагдахад төрөөс түүнд нөхөн төлбөр болгож 1,7 сая доллар өгсөн. Суллагдсанаасаа хойш хоёр жил болоод Бейн 56 насандаа гэрлэжээ. 

Андре Дэвис бас буруугүй ч 32 жил шоронд суусан
     
Андре Дэвисийг 1980 онд гурван настай охиныг хүчирхийлж алсан хэрэгт буруутгаж тангарагтны шүүхээс яллаж хорьсон.

Гурван настай охиныг хүчирхийлүүлж нас барсныг олсон тэр байшинд Дэвис  дүүтэйгээ хэсэг сууж , багахан уусан гэнэ.
 
          Хэргийг нь дахин хянаж үзэхийг гуйсан Буруугүй хоригдлын захидлын нэг.
 
Тэр үед ДНК-гийн шинжилгээ гарч ирээгүй байсан болохоор эцэг эхийн нь нотолсноор алга болсон охин нь тэдний байсан байшинд байсан гэж үзээд буруутгасан.

Хэргийн газраас цус, үрийн шингэний дээж л авсан ч нарийн шинжилгээ хийгээгүй гэдэг.
    
2004 онд Дэвис тэр үрийн шингэнийг шинжилж үзэхийг хүссэн өргөдөл гаргасан.

Шүүх эхний өргөдлийг буцаасан ч хоёр дахь удаад нь  шинжилж үзэхэд түүнийх биш нь нотлогдсон байна. Ингэснээр 2012 онд Андре Дэвисийг буруугүй гэж үзэн суллажээ.
  
19 настайдаа шоронд орсон Дэвис амьдралынхаа ихэнх хугацааг торны цаана өнгөрөөсөн юм.
Тэрээр суллагдаад шинэ амьдралд дасан зохицож чадсангүй, 2014 оны зургадугаар сард Чикагод аллага үйлдсэн хэргээр дахин баривчлагдсан байна.

30 жилийн дараа үнэнийг тогтоож суллажээ

Корнелиус Дюпрег 26 настай бүсгүйг дээрэмдэж хүчирхийлсэн хэргээр 1979 онд 75 жил шоронд хорих ялаар шийтгэжээ. Бүсгүй ч  өөрөө Корнелиусыг таньж гэмт хэрэгтэн энэ мөн гэж баталсан байна.

Сэжигтэн өөрийгөө буруугүй хэмээн нотолж, хэргийг нь шийдэлгүйгээр цагдан хорьсоор арай гэж 2011 оны зун шийджээ. Хэргийг “Буруугүй хэрэгтэн” гэдэг тусгай төслийн хүрээнд  хянаж ДНК-ийн шинжилгээний тусламжтайгаар түүний буруугүйг нотолсон байна.

Тэрээр шоронд 30 жил суугаад 51 настайдаа  суллагджээ. Ерөнхийлөгч Барак Обама өөрийн биеэр түүнээс уучлал гуйж төрөөс 2,5 сая долларын нөхөн төлбөр өгсөн байна.  

Буруугүйгээ нотлоход 27 жил хэрэгтэй байж

1979 онд британийн Саутгемптонд зөөгч эмэгтэй Тереза де Симоныг хүчирхийлж, хүзүүний зүүлтээр нь боомилж алаад  машины нь  арын суудал дээр орхисныг олсон байна.
        
Мөрдөгчид гэрчүүдийг байцаахаас гадна алуурчин ямар бүлгийн цустай вэ гэдэгт анхаарлаа хандуулж. Тэдний үзсэнээр нэг юм уу, хоёрдугаар бүлгийн цустай хүн байлаа. Гэхдээ тэр үед британийн нийт эрчүүдийн гуравны хоёр нь ийм бүлгийн цустай байсан ч  орон гэргүй тэнүүлчин Шон Хожсоныг сэжиглэсэн байна.

Тэрээр өөрийгөө буруугүй гэж  удаа дараа мэдэгдэж байсан ч хэн ч түүнийг сонссонгүй. Тэр хоёрдугаар бүлгийн цустай байлаа. Сэтгэл зүйч түүнийг сэтгэцийн гажигтай гэх юм бол ял чинь хөнгөрнө гэж. Эцсийн эцэст Хожсон  үнэхээр сэтгэцийн гажигтай болсон байна.
Гэхдээ энэ хэргийн үнэнийг олох гэсэн хуульчид байж, бууж өгөлгүй тэмцээгүй, шинжлэх ухаан техникийн дэвшил байгаагүй бол тэрээр насан туршдаа торны цаана суух байсан.
Ингээд бараг 30 жил өнгөрсний дараа хэргийг дахин хянаж ДНК-гийн шинжилгээ хийснээр  Хожсоныг буруугүйг нотолж суллажээ. 

Гэхдээ британи эрийн зовлон үүгээр дууссангүй. Шоронгоос суллагдсан өдөр нь түүнийг Лондонгийн гудамжинд машин дайрчихсан байна.
Гэхдээ амьд үлдсэн ч хэвийн амьдралдаа эргэн орох нь бас болоогүй, сэтгэцийн эмнэлэгт очжээ.

Шар цамцнаас болж шоронд 27 жил болсон нь

1981 оны наймдугаар сарын нэг өглөө Жеймс Дворак гэгчийг Флоридагийн Канова наран шарлагын газарт үхтэл нь зодчихсон байхыг олж.
Ингээд Вильям Диллоныг сэжиглэж 10 хоногийн дараа баривчилсан байна. Өөр сэжигтэн олдоогүй гэдэг.
       
Ганц гэрч байсан нь алуурчин шар цамцтай хүн байсан гэж хэлжээ. Диллоны дуудаж үйлчлүүлсэн таксины жолооч Диллоныг шар цамцтай байсан гэж мэдүүлснээр тэр сэжиглэгдсэн нь энэ.

Хэргийн үнэнийг олуулахаар мөрдөгч Жон Перстоныг үнэрч нохойтой нь дуудахад  нохой Диллоны цамцыг үнэрлээд “хэрэгтэн мөн байна” гэж “таньж” хуцсанаар л хэргийг шийдэж орхиж.
         
Диллон хэдийгээр тэр өдөр хэргийн газраас хол байсан гэж мэдүүлсээр байсан ч үүнийгээ бас нотолж чадахгүй байлаа. Ингээд тав хоног үргэлжилсэн шүүх хурал түүнийг хугацаанаас өмнө суллах нөхцөлгүйгээр бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. 

Диллон ДНК-гийн шинжилгээнд найдаж байсан ч түүний хүсэлтийг хүлээж авсангүй. Храин 2007 онд ДНК-гийн шинжилгээ хийж үхдэлийн хувцсан дээрх цус Диллоных биш болохыг баталсан байна.
        
2008 оны арваннэгдүгээр сард Диллон шоронд 27,5 жилээ өнгөрүүлснийхээ дараа суллагдсан байна.

Төр түүнд нөхөн төлбөр болгож 1,35 сая доллар олгосон гэдэг.

Диллон шоронд гитар тоглож суран хэдэн арван дуу зохиожээ. 2012 оны гуравугаар сард Вильям Диллон анхны “Black Robes & Lawyers” альбомоо гаргажээ.

0 Сэтгэгдэл
Minii neg duud murdun baitsaagch ni ene hereg oldohgui geed shorond hiichihsen. olj chadahgui baisan yum uu, zalkhuursan yum uu. prokuror ni 10 jil changa gehed shuugch ni ontsgoid 11 jil geed hundruuleed nemchihsen. gants algadaad daraa ni gar bariad salsan shuu dee. camer deeree baidag. olon honogiin daraa uur ulsuudad zoduulaad emneleg olon hagalgaa hillgeed ugiin suuri uvchtei arhi ih uudag ter er nas barsan. unen ni oldoogui, zugeer l tohchihskn. Hunii amidraliig yuman chinee boddoggui huiten humuus bidnii tsuuhun Mongolchuudioig shorond hiij duusgaj baina daa. Araas ni hichneen hun suirch amidralaa, zurh setgeleeree hohirdgiig daanch mederdeggui baih daa. Uneheer hun alsan bol gomdoh yum alga. Daanch denduu huiten setgeltei ulsuud davamgailsan ulsuud daa. Uuniihee tuluu undur avdag shuu dee. Miniiheer bol tsalin nemeheer avilgal avsniig ni Chingisiin talbaid tolgoig ni ogtloh heregtei. Ted hun bish ee.Huuli tsaaziin chutguruud.
Mongold tsagdaa nar hereg hiisen hunees mungu avch, notloh barimtiig ustgaj yalgui bolog ugdug. Durgui ushtun hunee ezen ni oldoogui heregt huuramch material tsugluulj shorond hiij baigaa. Tiim bolohoor gemt heregtnuud mungutei bol zugeer l gardag. Gehdee heniig ch shorond hiij chadna. Erunhiilugchiig ch gesen *****, huchin hiisen geed ch yallah bolomjtoi. Ene bol Mongoliin tsagdaagiin darga bayan hurandaanuudiin mungu oldog gants arga ni
Manai mongold iimerhuu humuus zunduu baigaa sh dee shorongoos garch ireed zargaldaad yavahaar hen ch itgehgui deerees ni hergee shiiduuleh gej yavahaar ergeed buur zalhaan tseerluult shig yumand ordog bolohoor tegeshiigeed hayadag bh daa
америкт шоронд хилс хэргээр 30 жил суучихаад 1000 жил ажиллаад ч олохгуй нохон толбор аваад насны эцэст хорвоо дэлхийгээр аялсан шиг
sullagdaagui hed ch baidag yum bilee dee. Maniad bol yallasan humuus ni tsol zereg ahiad, odon temdeg avaad l yavj baigaa shuu dee. Tsagdaagiiin murden baitsaagchid bas gol uureg guitsetgedeg shuu dee.
bga bgaa
hiigeegui hergiin tuluu ingej suuna gdeg bol aimshig...manai mongold bas erdenehuyg geed neg ah huu bdag bizdee
hiigeegui hergiin tuluu ingej suuna gdeg bol aimshig...manai mongold bas erdenehuyg geed neg ah huu bdag bizdee
hiigeegui hergiin tuluu ingej suuna gdeg bol aimshig...manai mongold bas erdenehuyg geed neg ah huu bdag bizdee
manaid yun nuhun olgovor olgoh n baitugai Zail geed l ambaardaad gargadag sh dee. Tegeed eden shig humuus tornii tsaana bgaa gedegt itgeltei bn..
bga bgaa
Хамгийн их уншсан