Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвхөн насанд хүрэгчдэд “Чөлөөт хос”

Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөх сэдэл төрүүлнэ...
Үйл явдал цааш хэрхэхийг Италийн алдарт зохиолч Дариа Погийн зохиол, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” жүжгээс үзэж болох юм. Энэ сарын 10-наас эхлэн зөвхөн насанд хүрэгчдэд зориулан УДЭТ-ын тайзнаа тоглох уг жүжгийн зохиол найруулагч Ч.Найдандоржийн халаасанд 10 жил явжээ. Харин жүжгийн талаар найруулагч ““Чөлөөт хос” жүжиг бол гэр бүлийн харилцааг хөндсөн бүтээл юм. Нөхрөө хэд, хэдэн бүсгүйтэй дотно харилцаатай байдгийг эхнэр нь олж мэдээд амиа хорлохоос өөр аргагүйд хүрдэг. Яг энэ үзэгдлээс жүжиг эхэлнэ. Энэ үеэс тэдний амьдрал хэрхэн өрнөх тухай харуулдаг юм. Орчин үед бидний амьдрал нийгмийн янз бүрийн нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөж тэр хэмжээгээр хүмүүсийн хоорондын харилцаанд сэв сууж, бие биенээ дээрэлхэх болж. Амьдралын утга учрыг таньж мэдээгүй, ороо бусгаа ийм цаг үед хүний амьдралын үнэт зүйл юу болох, оюун санаа, хүний эрхэм мөн чанар ямар байх ёстойг энэ жүжгээр харуулахыг зорьсон” гэв.

Б.Сонор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан