Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014-10-10
Тендер шалгаруулалтын нэр: [Шаргаморьтын амны 6.3 км авто замын шинэчлэлт]
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0180

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас эрх бүхий тендерт оролцогчдоос 2014 онд Шаргаморьтын амны 6.3 км авто замын шинэчлэлтийн  ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 000 /Хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051015 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жил буюу 2012, 2013 оны  борлуулалтын дундаж орлого 2  тэрбум 700 сая төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа хоёр тэрбум 700  сая  төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Авто замын ажил:
• ЗТБХБЯ-наас олгосон 2.8.1 Хатуу хучилттай зам барих заалт бүхий тусгай зөвшөөрөлтэй байх ба тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
• Зам тээврийн яамнаас олгосон 3.7.1.1. ЗБ-1 Хатуу хучилттай зам барих
Цахилгаан гэрэлтүүлгийн ажил:
• Эрчим хүчний яамнаас олгосон 3.2.1-ээс 3.2.4 заалтыг хангасан тусгай зөвшөөрөлтэй байх ба тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Тендерийн хамт 82 000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 11  дүгээр сарын 10-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно.
Гадаадын эдгээд тендерт оролцох эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж,
Бага тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт, 1011 тоот өрөө
Зам гүүр хариуцсан мэргэжилтэн Ж.Бүрэнтөгс
Холбоо барих утасны дугаар: 75757805

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан