Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг гар утаснууд

Гар утас гэдэг зарим хүний хувьд хэрэглээ байдаг бол нөгөө заримд нь тансаглал, өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болдог аж. Гар утасны үнэ гэдэг тухайн утасны техникийн үзүүлэлт, гүйцэтгэх үүрэгтэй холбоотой ч бас түүнийг хийсэн материал, чимэглэл гоёлоосоо бас болдог.
Манай гариг дээр өнөөдөр хэрэглэж байгаа гар утсан дотроос хамгийн үнэтэй 10 утас энэ байна. Энэ утаснууд ихэвчлэн хийц, гоёл чимэглэлээрээ үнэлэгдсэн нь энэ.

1.    iPhone 4 Diamond Rose Edition /8 сая доллар /

Нэртэй гоёл чимэглэлч Стюарт Хьюз 2010 онд манай гаригийн хамгийн үнэтэй гар утасыг бэлтгэсэн нь энэ. Гар утасны корпус дээр 500 гаруй алмааз эрдэнэ шигтгэсэн. Ар таглааг нь алтаар хийж, Apple-ийн бэлгэ тэмдгийг 53 эрдэнээр урлажээ. Ягаан өнгийн энэ утасны “Home” товчийг гэхэд л 7,4 каратын ягаан өнгийн алмаазаар урласан гэнэ. 7 кг жинтэй ягаан өнгийн гранит ууттайгаа хмат энэ утас 8,0 сая доллараар үнэлэгдсэн.

2.    iPhone 3GS Supreme (3.2 сая доллар)

Австралийн нэрээ хэлээгүй нэгэн магнатын захиалгаар хийсэн энэ утас 3,2 са ядолларын үнэтэй. Энэ утасанд 271 грамм алт, нийтдээ 70 карат жинтэй хамгийн дээд зэрэглэлийн 136 ширхэг алмааз орж, асаах товчлуурыг нь 7,1 карат жинтэй алмаазаар урласан.

3.    iPhone 3G Kings Button (2.5 сая доллар)

Австралийн нэртэй гоёл чимэглэлч Петер Алоиссон энэ гайхамшигт утсыг бүтээжээ. Зүгээр л Apple iPhone 3G утас аваад түүнийгээ 138 ширхэг алмааз шигтгэж, их биеийг нь цагаан, шар, ягаан алтаар бүрсэн байна. “Home” товчийг нь 6,6 каратын маш ховор алмаазаар хийсэн гэнэ.

4.    GoldVish Le Million (1.3 сая доллар)

Энэ утасыг швейцарын GoldVish компани бүтээсэн. Цагаан алтаар урлаж, бүхэлд нь алмаазаар бүрсэн. Хоёр жилийн өмнө манай гаригийн хамгийн үнэтэй утас хэмээн Гиннесийн номд орж байснаа одоо дөрөвдүгээрт орж байгаа нь энэ. 176х220 пиксел дурангаар 262 мянган өнгө ялгана. Техник үзүүлэлтээрээ ерийн утаснаас гойд илүүгүй.

 5. Diamond Crypto Smartphone (1.3 сая доллар)

Оросын Ancort компанийн бүтээл энэ утасны их биеийг цагаан алтаар хийж гол товчлуурыг нь төвд нь алмааз шигтгэсэн алтаар хийсэн. Утасны ар талд 1,2 карат жинтэй 50 алмааз бий.

6. Gresso Luxor Las Vegas Jackpot (1 млн. $)

Их биеийг нь цэвэр алтаар урлаж маш ховор, 46 карат жин бүхий  хар алмаазаар чимэглэсэн. Ар талын таглааг нь африкийн 200 жилийн настай хар модоор урлажээ. Товчлууруудыгталстат сапфираар урлан үсэг, тоог нь лазераар сийлсэн. Ердөө гуравхан ширхгийг үйлдвэрлэж  ар дээр нь эзний гарын үсгийг сийлсэн гэнэ.

7. Vertu Signature Diamond Collection (310 мянган доллар)

Манай гаригийн хамгийн сайхан утасны нэгд ордог энэ утасыг 200 ширхэг үйлдвэрлэсэн. Нэлээд хэдэн хийцийг нь титан болон шаазангаар урласан. Утасны их биеийг нь алт, үнэт чулуугаар чимэглэсэн дөрвөн төрөл байгаа болохоор сонгож болно.

8. Sony Ericsson Black Diamond (300 мянган доллар)

Ер бусын хэлбэртэй энэ утас ар талдаа томоос том алмаазтай. Утасны загварыг сингапурын Жарен Го гаргасан гэдэг. Ийм утас ердөө тавыг үйлдвэрлэжээ.

9. iPhone Princess Plus (176 мянган доллар)

Энэ бас л австралийн зохион бүтээгч Питер Алоиссоны нэг бүтээл. Их биеийг нь цагаан алтаар хийж 17,75 каратын жинтэй алмааз шигтгэсэн. Ер нь энэ утсанд 66 мянган доллараар үнэлэгдэх 138 алмааз эрдэнэ орсон. Утас бүрийг захиалагчийн хүссэнээр өөр өөр хийсэн гэдэг.

10.    Nokia 8800 Arte Pink Diamonds (134 мянган доллар)

Үүнийг бас Питер Аллоиссон урласан. 21 каратын алмаазаар чимэглэсэн цагаан, ягаан алтаар их биеийг нь хийсэн. 3,15 мегапикселийн камертай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан