Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын тагнуулуудыг баривчиллаа


Оросын талд тагнуулын ажиллагаа явуулж байсан хоёр хүнийг баривчилсан тухай Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь Польшийн зэвсэгт хүчний хурандаа цолтой албан хаагч, нөгөөх нь Варшав хотод ажиллаж байсан өмгөөлөгч аж.

Польшийн мэдээллийн хэрэгслүүдэд  мэдээлснээр Станислав С. гэж нэрлэгдсэн өмгөөлөгч нь Балтын тэнгисийн эрэг дээрх Свиноуйсьце хотын орчим баригдаж байгаа шингэрүүлсэн байгалийн хий импортлох байгууламжийн барилгад хууль зүйн зөвлөгөө өгдөг хуульчдын багт ажилладаг байж. Энэхүү шингэрүүлсэн хий импортлох байгууламж нь дараа жилээс ашиглалтад орох ёстой бөгөөд хийг Катараас авна. Ингэснээр удахгүй Польш Оросоос шатдаг хий импортлох шаардлагагүй болно гэж эрх баригчид нь мэдээлж байсан юм. Оросын тал энэ байгууламжийн ажиллагаанд саад хийх боломж хайх, барилгын ажлынх нь талаарх найдвартай мэдээлэл авахын тулд өмгөөлөгчийг тагнуулаар элсүүлсэн байсан гэж Польшийн мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байна.

Польшийн зэвсэгт хүчний албан хаагч гэгдсэн нөгөө тагнуулын талаарх бодит мэдээ тун хомс байна. Польшийн хүчний байгууллагын тэргүүн нар оролцсон хуралдааны дараагаар тусгай албадын хэрэг эрхэлсэн комиссын гишүүн Марек Бернацкий “Оросын хоёр тагнуулын эсрэг Польшийн тусгай албад ажиллагаа явуулсан.... Энэ ажиллагааг Оросын Тагнуулын ерөнхий удирдах газрын эсрэг хийсэн амжилтай цохилт гэж болно” гэжээ. Оросын Тагнуулын ерөнхий удирдах газар нь Оросын Зэвсэгт хүчний тагнуулын алба юм.
Харин Польшид суугаа Элчин сайд Сергей Андреев  Оросын талд ажиллаж байсан тагнуулыг баривчилсан талаар албан ёсны нэг ч мэдэгдэл хийгдээгүй, бүх мэдээллийг хэвлэлүүдээс авч байгаа гэсэн тайлбар өгчээ.

0 Сэтгэгдэл
тагнуулгүй улс гэж байдаггүй юм шүү дээ. тэгэхээр чинийхээр бол аль ч улс өөрийн хэргээ бүтэхийн тулд чөтгөртэй ч нийлэхээс буцахгүй
эсрэгээрээ юм бишүү
X.Battulga heni tald ajildagin bol
POLISHID OROSIIN 1000 TAGNUUL BAIGAA. UUND ERGELZEH HEREGGUI. 1000-2=998 NEG IKH YALGAA ALGA.
оросууд өөрийн хэрэгээ бүтээж байвал чөтгөртэйч нийлэхээр болсон бна
тагнуулгүй улс гэж байдаггүй юм шүү дээ. тэгэхээр чинийхээр бол аль ч улс өөрийн хэргээ бүтэхийн тулд чөтгөртэй ч нийлэхээс буцахгүй
Польшийн иргэд юм бол Оросын тагнуул биш туршуул болж таарна. Хэвлэл мэдээллийнхэн аливаа нэр томъёог зөв хэрэглэх чадвартай байх ёстой.
эсрэгээрээ юм бишүү
Хамгийн их уншсан