Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Виктор Янукович өнөөдөр хэвлэлийн хурал хийж сөрөг хүчнийг дэмжих нь
MAN-iin S.Bayar ene 2 l adil yum daa. Baahan hun alaad, uls ornoo suiruulchiheed dagaad ruu zugtaachihdag. Ulsaasaa luivardsan mungeer huuhentei tansaglaad l......
Украины ерөнхийлөгч байгаад, эх орондоо үймээн дэгдээгээд шившигтэйгээр зугтаж Орост очоод байгаа Виктор Янукович өнөөдөр оросын Ростов-на-Дон хотноо хэвлэлийн хурал зарлаж хийх гэнэ. Янукович болон түүний ойр хүрээллийнхэн Украины дорнод нутгийнхныг удахгүй болох парламентын ээлжит бус сонгуулиар өөрийн “Бүс нутгийннам” болон, өнөөгийн Сөрөг хүчний төлөө санал өгөхийг уриалах гэж байгаа бололтой. “Януковичийн хийх мэдэгдлийн анхны хувилбартай бид танилцсан. Тэрээр өөрийн талынхан, “Бүс нугтгийн нам”-ын сонгогчдод хандах гэж байгаа юм билээ. Баримт бичгийг их л хатуу өнгө аясаар бэлтгэсэн байсан” гэж The Moscow Post хэвлэлд бичжээ. Хэвлэлүүдийн онцолсноор бол зугтаасан ерөнхийлөгч хүйтэн өвлийн тухай, өлсгөлөнгийн туххай, барууны талыг баримтлагчдын төгсгөлийн тухай, Украин өнөөдөр юун дээр тогтнож байгааг дурдсан байгаа гэнэ.
Украин улс Европын холбоотой хийж байсан гэрээгээ тасалдуулан оросын талыг баримталж эхэлснээс үүдэн Украин даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Виктор Янукович эх орноо орхин зугтааж оросын ивээлд орон Ростов-на-Дон хотноо хамтран амьдрагч Любов Поленатай амьдарч байгаа юм.
Украин улс Европын холбоотой хийж байсан гэрээгээ тасалдуулан оросын талыг баримталж эхэлснээс үүдэн Украин даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Виктор Янукович эх орноо орхин зугтааж оросын ивээлд орон Ростов-на-Дон хотноо хамтран амьдрагч Любов Поленатай амьдарч байгаа юм.
0 Сэтгэгдэл
2014.10.21