Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бат-Үүл баатар Н.Алтанхуягтай эцсээ хүртэл тэмцэх нь

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр олон нийтэд мэдэгдэл хийлээ. Тэрээр хэлэхдээ "АН дарга Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авч байгаагаа хэлсэн юм. Учир нь, Засгийн газрын тэргүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг нь мянга мянган гишүүд дэмжигчидийнхээ үзэл бодол, хүсэл сонирхлыг үл ойшоон гэрээ байгуулсныг эрс буруу шаасан юм. Намынхаа дүрмийг мэдхийн дээдээр мэдсээр байж санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд дэмжигчдээсээ нуух замаар хийсэн энэ гэрээ нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйдэл болох талаар хэлж байлаа.

Энэхүү гэрээнд бичсэнчлэн нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчинг дэмжиж ажиллана гэсэн заалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг хатуу мэдэгдье." гэлээ.

Үүл баатрын унтууцыг төрүүлж жирийн мянга мянган гишүүдийнхээ бухимдлыг төрүүлсэн Н.Алтанхуягийн нууцлаг гэрээний эсрэг байгаа Нийслэлийн ардчилсан намын гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь уншигч танд хүргэж байна.

 Мэдэгдэл

АН-ын дарга Н.Алтанхуяг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авлаа. Олон нийтийн мэдээлийн хэрэгслүүдээр цацагдсан энэхүү гэрээг Засгийн газарт хамтарч байгаа "Шударга ёс" эвсэлтэй байгуулсан мэтээр ойлгуулахыг улайран зүтгэсэн боловч ачир дээрээ МАХН-тай далдуур улс төрийн тохиролцоог хийжээ гэж дүгнэхээр байна. Энэхүү тохиролцоог намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд, дэмжичдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйлдэл юм.

АН-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн дүрэм ёсоор бол улс төрийн бусад нам, эвсэлтэй хамтран ажиллах, гэрээ байгуулах тухай асуудлыг намын дарга ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөр нам, эвсэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулах эсэхийг шийдэх бүрэн эрх дүрмээр Н.Алтанхуягт бус гагцхүү ҮЗХ-нд бий. Гэтэл АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай, олон нийтийн дунд хэдийнээ авилгын "загалмайлсан эцэг" гэгдэх болсон Н.Энхбаяртай 2024 оныг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх хатуу заалт бүхий гэрээ байгуулсан нь намын дүрмийг санаатайгаар зөрчиж, гишүүд дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүлсэн, манай намын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн туйлын хариуцлагагүй үйлдэл боллоо гэж Нийслэлийн АН үзэж байна.

Гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнд 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН, МАХН-тай түншлэн оролцох, тэр ч бүү хэл тойрогт нэр дэвшигчдийг тохиролцох тухай далд бөгөөд хорон утгатай заалтууд тусгасан нь намын гишүүдийн бухимдлыг дээд цэгт нь аваачиж, намын эв нэгдлийг бусниулж, манай намд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж эхэллээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн гарын үсэг зурсан энэхүү гэрээнд бичсэнчлэн "УИХ-ын ээлжит сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид бие биенийхээ саналыг хуваалцахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь зохицуулна", "...нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана..." гэснийг нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг Нийслэлийн АН хатуу мэдэгдье. Энэ мэт хэсэг бүлэг хүний дүрэмгүй тоглолт, хуйвалдааны улс төрийг даруй зогсоож, намын дотоод эв нэгдэл, гишүүдийн эрх ашигт харшилсан бусармаг гэрээг даруй цуцалж, гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцохыг ҮЗХ-ны хурлаас шаардаж байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл

0 Сэтгэгдэл
Дугуй дугуйгаараа нийлж байх шив Журмын нохдоо ардчилсан намыг аврах цаг ирсэн аланхуяг бvvр авилгач гэдэг нь шvvхээр тогтоогдсон авилгачтай нийлж ардчилсан намыг булшлахаар шийджээ намаа аварцгаая намаа аврах эвсэл байгуулцгаая партазануудаа ээлжит бус их хурлаа хийцгээе VЗХ яагаад хуралдахгуй байна вэ Яаралттай хуралдуулаач намын даргаа солиоч МАН- н мэнгэтийн туршуул хийгээд байна ш дээ наад увс хvн чинь энэ чигээрээ байвал 2016 онд нэг ч суудал авахгуй ялагдаад бугд шоронд орно шvv Энэ аланхуяг ганцаараа шийддэг хэн юм бэ та нарыг дэндvv басамжлан доромжилж байна vзх-н гишуудээ та нарыг нохой хуцахаас доор vзэж байна аль эсвэл бvгдээрээ албан тушаалын хахууль авчихсан юм уу яадаг юм албан тушаалд очоо л биз наад муу намын дарга нэртэй луйварчнаа араар нь тавь хуралдаад намын даргаа сольчих та нарыг ажлаас халах мэдэлгуй vлдээд гансvх руугаа маршлана биз

UUL DARGAA UTAAGAA EHLEED ARILGANA UU TANID HIIH AJIL ALGA UU
LUIVARCHIN ALTANHUYGIIG ZAILUULAAD ZOGSOHGUI YLIIN SHIREENDSUULGAH TCAG NI BOLSON ENHBAYR ENE 2 DUNDEE DUN 2 LUIVARCHID
АН-ынхан өөрсдийгөө их л нэр хүндтэй байгаа гэж бодоод байгаа юм байх даа. Шороотой хутгалдсан байгаагаа мэдэж байна уу?
Batuul jujig toglohoo bolimoor yum aij bnuu ganzaaraa dangaaraa idej chadahguin gej
Batuul bolie muu hudalch .ulaanbaatariin dotor dahij shine baishin barihgui gej garch ircheed bariad hahuuli abaad l bna.chi altanhuygaas ylgarah yum alga adilhan taar shuudai
Ардчилсан намаа АЛТАНХУЯГААС АВАРЪЯ.
Энхбаяр үнэхээр яадаргаатай хүн юмаа ингээд байхаар чинь олны ***** хүрээд бие чинь улам дордоно биз дээ лалраа
Nyamdorj guai unen l helj dee
Хөөрхийс минь овоо монголыг удирдахаа аядаж буй гарууд гэсэн чинь эрх мэдэлгүй болсон өвчтэй Энхбаяраас айгаад өмдөндөө борлож байна ха ха ха Тэгэхээр та нарт нэг НО байна даа ха ха ха хо хо хо
altanhuyag alban tushaaliin tuluu chutgurtei ch niileh amitan bna
БАТ-ҮҮЛ шоудахаа больёо. Ичиж амьдар.
Алтанхуягын нэр хүнд унасан учир Бат-Үүл зайгаа барьж дараагийн сонгуулиа бодноо гэж. Иймэрхүү л гарууд ш дээ яс юман дээрээ.
batuulee chinii orlogch naad hamar gantomoroos asuudaa.songinohairhan duuregt man-tai nuust geree hiisenuu gej....
Энэ АН МАН энэ хэдэн улстөрчдийг хэрүүл хэл ам ,жүжиглэлт, эрээ цээргүй байдлаас залхаж байна. Бүгдээрээ адилхан новшнууд. Энэ Бат-Үүл одоо шудрага уу жинхэнэ *****.
batuulee songino hairhan duuregt 2-jiliin omno lombiin erhembayar man-namtai nuust geree hiichihsen odoo ajillaj baigaag medeegui ymuu.jiriin namiin gishuudee gaduurhana gej yana
altanhuyagiig temuujintei an-s huuj yavuulbal taarna uul ahaa
Uhaangui noyond uragshgui albat, AH-iin darga nar bol shuudaind hiisen ihriin ever. Odoo biye biyee barij id. Tegeed ochdog gazartaa moriloh ni ter dee....
Bat-yyl ee hyzdaa!!!balai emhii gar aa!!idej yysan chini dyysaagyi bol emhii amaan tat!!!!!!!!!
ЯААНАА НЭГ ХЭРУУЛ ДУУСААГУЙ БАЙХАД НОГОО ХЭРУУЛ ШИНЭЭР ГАРЧ ИРЛЭЭ АРЧИЛАЛ ГАРСАН ЦАГААС ХОЙШ ШУВТ АТАА ЧОТОО ХЭРУУЛЭЭР ЭНЭ ХЭДЭН ЖИЛ ДУУРЭГЛЭЭ ЭНЭ ДУНД НЬ АРД ТУМЭН ХЭЦУУТЭЖ НОГОО ЕРОНХИЙЛОГЧ ДЭЛХИЙ ТОЙРООД ООРИЙНХОО НЭРИЙГ МАНДУУЛААД ЭЗЭНГУЙ МОНГОЛ ЭЦЭГГУЙ АРД ТУМЭН БОЛООД ХЭДЭН ЖИЛИЙГ ОНГОРООЛОО
Bat-yyl ee hyzdaa!!!balai emhii gar aa!!idej yysan chini dyysaagyi bol emhii amaan tat!!!!!!!!!
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний ахлах зөвлөх Л.Гансүх нарыг хар даа. Хүүхэд, дүү нар, гэр бүлийнхнээрээ компани байгуулчихаад “Цэвэр агаар сан”, “Нүүрс хөтөлбөр” нэрээр хичнээн тэрбумыг халааслав?! Н.Алтанхуяг “Цэвэр агаар сан”-гийн 3.2 тэрбум төгрөгийн ашиглалтын хэрэгт голлон оролцсон төрсөн охин Алтанхуягийн Саранзаяагаа уг хэргээс тусгаарлан авч үлдээд саяхан хэрэгсэхгүй болгуулчихлаа шүү дээ. Бас л “Нүүрс хөтөлбөр”-ийн хэрэгт холбогдсон хүүхэн. Энэ хэдэн хүн ч цагаандаа гарч дээ. Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёр, ахлах зөвлөх Л.Гансүхийгээ баривчлагдахаар яаж сандрав даа? Төв аймгийн шорон руу ухаан мадаггүй очиж байгаа юм. Юу гэж үгээ нийлүүлсэн юм, бүү мэд. Эдний хэрэг зөвхөн “Нүүрс хөтөлбөр”-өөр зогсохгүй л дээ. Түрүүчийн засгийн үед Н.Алтанхуяг нь Шадар сайд, Л.Ганхуяг нь БОАЖ-ын сайд байхдаа бас л ах дүүсээрээ нийлээд Зайсангийн газрыг янзалчихсан, Оюутолгойн алдагдалтай гэрээг үзэглэчихсэн гээд өчнөөн зүйл босч ирэх юм билээ. Монголын шүүх засаглал эдний хараат болсон. Цалин тэтгэврийг ганц мөнгөөр ч нэмээгүй байхдаа шүүгчдийн сарын цалинг 4,5 сая төгрөг хүртэл нэмж байсны цаад учир энэ. Үүнийг төрийн авлига гэдэг юм
Зөв шүү Алтанхуяг ухаан муутайгаа юунд гайхуулнам бэ тэр Энхбяар гуай угаасаа санаатай ямар 1 юм үнэрлэж бас л самрах гэж л ирсийн болуу мөнгө нь ийм амархан дуусчихсын байх даа ГАЙХААД барахгуй юмаа
СУРААГҮЙ БИШ, ЗОРИГИЙГ ЯАЛАА .....
Ene chini ariun yavdal mun uu.
ta 4-n dunduur har muurnuud mon ch ih guih ymdaa
mongolchuudaa ebtei baihdaa huchtei shuu.elbegdorj z.enhbold altanhuyag batuul ta4-neg ganst shil ym tabij suugaad neg saikhan yarilstah stag ni boljee dee.4-uulend ni neg neg algnii amt uzuuleh ymsan.monidnuudiig.....

Алтанхуягийг огцруул
Улсын баатарт маань боож үхэх бор шидмэс дутаад байх шив...Ккк Ккк... Аргагүй шдээ. Хо хо хо...
Хамгийн их уншсан