Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хил дамнасан халдварт өвчнийг эрт үед нь илрүүлдэг болно

Цөмийн энергийн газар, Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран Мал эмнэлгийн хүрээлэн болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид "Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчнийг эрт, шуурхай оношлогоо" төслийг хэрэгжүүлэх болжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хил дамнасан малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, оношлогоо, эмчилгээ сайжирч, мал, амьтны мялзан өвчнийг эрт үед нь түргэн шуурхай оношилж улмаар зөв оношилгоонд тулгуурлан хяналтын арга хэмжээ авах давуу тал бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Халдварт өвчин хил дамжин халдварлах магадлал өндөр байдаг тул шүлхий болон мялзан төст өвчний эрт үеийн оношилгоог сайжруулах, халдварлалтын хяналтын тогтолцоог сайжруулах нь ирээдүйд манай улс мах экспортлогч орон болоход нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурьдахад хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа мал эрүүл мэндийн салбарт 1987 оноос хойш малын эрүүл мэндийн чиглэлээр ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 14 орчим төсөл ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид тус тус хэрэгжүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан