Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бид яагаад намар өвдөөд байдаг вэ


Хүйтний ам наашилж буй энэ улиралд ханиад томуунаас эхлээд бие хямрах, ядрах үе цөөнгүй тохиолддог. Тэгвэл яагаад намар цагт хүмүүс өвдөөд, элдэв ханиад томуунд өртөмхий болдог шалтгааныг мэргэжилтнүүд ингэж тайлбарлажээ.

-Намар бол өрнүүн их ажлын улирал. Зунжин амарсан хүүхдүүд гэлтгүй ээлжийн амралтаа авсан хүмүүс ч ажилдаа орж, гэнэт их ачаалал авдаг. Шөнөдөө унтах цаг ч багасч, өдөржин завгүй гүйх үе зөндөө гарна. Үүнээс үүдэн дархлаа суларч, халдвартай тэмцэж чадахаа больдог. Үүний зэрэгцээ хот суурин газрууд ч хөл хөдөлгөөнд ордог болохоор ханиад томууны халдвар авах эрсдэл огцом нэмэгддэг. Тиймээс энэ үед ажил амралтаа зөв зохицуулж, хувийн ариун цэврээ сайтар сахиж байх хэрэгтэй.

-Улирал солигдох үед агаарт бидний нүдэнд харагдахгүй  тоос шороо, бохирдуулагчид гарч ирдэг. Энэ нь вирусийн гаралтай ханиад тусах, хамраас нус гоожих, улирлын чанартай харшлыг сэдрээх шалтгаан болдог.

-Та энэ өдрүүдэд ажил, сургуульдаа явахдаа нар хожуу мандаж, харанхуй болсныг анзаарсан л биз дээ.  “Хар үүрээр” ажилдаа явж байгаа мэт энэ мэдрэмж сэтгэл санаагаар зогсохгүй бие эрүүл мэндэд ч нөлөөлдөг байна. Бидний зан байдал тухайн өдрийн тэнгэрийн байдлаас ихээхэн хамаардаг гэдгийг судлаачид аль хэдийнэ тогтоосон. Нартай сайхан өдөр хүмүүсийн зан ааш ч сайхан байдаг. Тэгэхээр нар орой мандаж, эрт жаргадаг улирлын онцлог нь хүмүүсийг өвдөхөд нөлөөлдөг байх нь.  

-Хэдий манай улс жилийн дөрвөн улиралтай ч хавар, намрын улиралд хувцсаа тохируулж өмсөх тийм ч амар биш. Өдөртөө дулаахан байх хэрнээ өглөө, оройдоо маш сэрүүхэн байдаг энэ өдрүүдэд хувцсаа тохируулж өмсч чаддаггүйгээс ханиад томуунд өртөх нь амархан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан