Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг Э.Бат-Үүлд гомдож, Түгжил хэмээв


Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүнийг огцруулах МАН-ын саналд гарын үсэг зурж нэгдсэн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ынхан “Түгжил” хэмээн цоллож, намаас хөөх, түүнтэй бараг гар барьж инээмсэглэсэн нэгнийг хүртэл хамтад нь хөөх тухай мэдээлэл тарааж байсан. Гэвч Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг ердөө хоёр хоногийн дараа л өөрийгөө АН-ын даргаас огцруулахад ч багадах үйлдэл хийчихсэн гэхэд хилсдэхгүй. Энэ тухайд Ардчиллын анхдагч Э.Бат-Үүл хүртэл албан ёсоор мэдэгдэл хийн, нүүрээ хийх газаргүй болтлоо ичиж байна хэмээгээд намын гишүүддээ Н.Алтанхуягийг огцруулахад нэгдэхийг уриалсан. Түүний энэ үйлдэлд АН-ын дарга Н.Алтанхуяг харин их гомдож байгаа бололтой. Тэрээр өөрийн фейсбүүкдээ “ МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юу. Бид 2 улсын хөгжил Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” хэмээн бичжээ.
Харин Э.Бат-Үүл баатар түүнийг өнөөдөр миний найз гэж хэлэх нь юу л бол...

0 Сэтгэгдэл
hun muutai buriad
Хамгийн их уншсан