Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-тай хийсэн гэрээний асуудлаар АН-ын удирдлагуудад хандахаар болжээ


УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн бямба гарагт Ардчилсан нам МАХН-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаархи Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ. Нам хоорондын улс төрийн асуудлаар шийдвэр гаргах эрх АН-ын бүлэгт байхгүй гэв. Гэхдээ бүлгийн гишүүд АН, МАХН-ын байгуулсан гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай. Урт хугацааны стратегийн асуудлууд туссан байгаа учраас намын эрх бүхий байгууллагаар батлах саналыг намын удирдлагуудад хүргүүлэх нь зүйтэй гэжээ. Ингээд бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын гол протокол болон гишүүдийн саналыг АН-ын удирдлагад хүргүүлэхээр болжээ.
Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. Тэгвэл АН-ын бүлэг үүнийг хэлэлцээд олонх нь огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултанд ийм хариулт өглөө.

-АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээг нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл шүүмжилж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж бүлгийн гишүүдэд мөн уриалсан. Үүнд ямар бодолтой байна вэ?
-Нийслэлийн АН мэдэгдэл гаргасан байсан. Э.Бат-Үүл дарга намын удирдлагуудын нэг. Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа намын удирдлагуудад хаяглаж явуулах  шийдвэрийг бүлэг гаргасан. АН-ын удирдлагад  АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн АН-ын дарга багтдаг. Тиймээс Э.Бат-Үүл дарга энэ асуудлыг нам дотроо шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Гэрээний ямар заалтыг өөрчлөх ёстой гэсэн юм бэ?
-Гуравдугаар заалтын тойрогтой холбоотой асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн. Есдүгээр заалт нэр дэвших гэдгийг хэрхэн ойлгох талаар ойлголттой болох шаардлага байна. Улс төрийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар гэрээнд тусгах нь зөв эсэхэд анхаарлаа хандуулах шаардлагатай. Урт  хугацааны стратегийн бодлогын гэрээ учраас хугацааг нь хэрхэн авч үзэхээ эрх бүхий байгууллагаар авч үзэх шаардлагатай гэж үзсэн.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ямар шалтгаанаар огцруулахгүй гэж үзэв?
-Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн заалт бүхий шаардлага тавьсан. Тоо хэмжээний тухайд зөрж байгаа, зарим шаардлага Ерөнхий сайдын хувь хүнийх нь тухайд эрээ цээргүй, үндэслэлгүй халдсан байсан. Хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хувь хүн рүү халдсан, гэр бүл хамаатан садан найз  нөхөд гээд хэвлэл мэдээллээр гарсан зүйлсийг үндэслэл болгож тавьсан нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа. Ерөнхий сайдыг огцруулсны дараа эхний ээлжинд доорхи хэргүүдийг шалгуулах ёстой гэсэн заалт орж ирсэн. Огцруулчихаад шалгуулна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд буруутай байгаа бол түүнийг нь нотлосны дараа хариуцлага тооцох нөхцөл үүсч болно.
Мөн Ерөнхий сайдыг огцруулах тухай МАН-ын санал зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагаа байна гэж дүгнэсэн. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн.

-Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналд  гарын үсэг зурсан.  Хариуцлага тооцох сураг гараад байгаа?
-Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын гишүүн Д.Батцогт АН-ын бүлэгт элсэх хүсэлтээ илэрхийлж энэ тухай УИХ-д мэдээлээд баталгаажсан. АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Харин хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын бүлэг тогтоодоггүй. Гарсан үр дагавар нь тогтоогдвол намынхаа үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэдэг дүрэмтэй.

0 Сэтгэгдэл
hariutslaga tootsoj huuh bolohooroo UZH-goo huralduuldag, geree hiihdee UZH-goo toodgui dampuu nam boljee
Хамгийн их уншсан