Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авав

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцэх байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэхдээ "УИХ төсвөө батлаагүй байна. Яамдын бүтцийг эцсийн байдлаар хэлэлцэж шийдээгүй байна. Энэ мэт шийдвэрлээгүй олон асуудал байхад гэнэт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярих нь дарааллын хувьд оновчгүй. Асуудлыг дэс дараалалтайгаар шийдэх нь зүйтэй" хэмээн завсарлага авч байгаа үндэслэлээ тайлбарлав.

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Уг асуудлаар "Шударга ёс" эвсэл өнөө өглөө хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасныг З.Баянсэлэнгэ гишүүн байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан