Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэллоуины баярыг тохиолдуулан Эболагаас хамгаалах хувцас зарж байна

АНУ-д удахгүй болох Хэллоуины баярыг тохиолдуулан нэгэн интернэт дэлгүүр Эбола тахлын халдвараас найдвартай хамгаалдаг багт хувцас зарж эхэлжээ. 79,99 ам.долларын үнэтэй энэ багт хувцсыг өмссөн хүн аравдугаар сарын 31-нд болох баярын үеэр айл айлын хаалга тогшин амттан нэхэхдээ аймшигт өвчний халдвар авна гэх айдасгүй байж болно гэнэ.

Багт хувцас нь агаар шүүгч бүхий толгойг битүү бүрхсэн баг, цагаан өнгийн комбинезон, хөх өнгийн бээлийнээс бүрддэг аж. Гэхдээ үйлдвэрлэгчид нь өөрийн сайтаараа дамжуулан бодит байдал дээр энэ хувцас нь Эболагийн вирусээс хамгаалдаггүй гэдгийг мэдэгджээ.

Тэгэхээр өвчнөөс хамгаалдаг Хэллоуины багт хувцас нь Эбола вирусийг дуурайлган хийсэн чихмэлтэй адил зохиогчдоо багагүй ашиг авчрах борлуулалтын овжини арга, айдсаа инээдээр дарах алхам гэж дүгнэж болно.
Америкт явуулсан олон нийтийн санал асуулгаас үзвэл америкчууд Эбола тахлын талаар ихэд сэтгэл түгшиж байгааг харуулсан юм. Нэгэн судалгаанд оролцсон хүмүүсийн 52 хувь нь дэлхийн хэмжээнд аймшигт өвчин тархаж байгаад сэтгэл түгшсэн бол 38 хувь нь дараагийн 12 сарын дотор гэр бүлийнх нь хэн нэгэн нь өвдөж болзошгүй гэдгээс айж байгаагаа хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан