Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуягийг эсэргүүцсэн мэдэгдэл нэмэгдсээр байна

МЭДЭГДЭЛ

1990 оны Цагаан морин жилд МоАХ-ны манлайлан хийсэн Ардчилсан хувьсгалын үйл хэрэг, үнэт зүйлсийг үргэлжлүүлэн авч яваа МоАХ-оос төрж гарсан Ардчилсан нам Монголын Ардчилалд “аюул” учирлаа.
АН-ын “Хууль бусаар сонгогдсон дарга” Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг Хэнтий аймгийн Ардчилсан Холбооны гишүүд дэмжигчид жигшин эсэргүүцэж байна.
Авлигын “Загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаяр болон түүний дүрээ хувиргасан МАХН-тай 2016 оны УИХ-ын болон орон нутаг, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран ажиллах, улс төрийн дүрэмгүй тоглолт, хуйвалдааны бохир улс төрийг эрээ цээргүй хийн гэрээ байгуулсан нь МоАХ-оос төрж гарсан АН-ын, Ардчиллын үнэт зүйлсийг “булшилсан” ноцтой үр дагавартай бусармаг үйлдэл болсон гэж үзэж байна.
Энэ бол АН дотроосоо ялзарч, нэг хүний нам болж, хамтын шийдвэр гаргах ёстой ҮЗХ нь “эрх зүйн чадамжгүй болж Ардчиллын загалмайлсан хөдөлгөөн болох МоАХ-гоо үл тоомсорлож, намын дотоод эв нэгдлээ хагалан бутаргаж коммунист намын хэв маягт шилжиж байгаагийн илэрхийлэл юм.
Иймд МоАХ-оос Анхдугаар их хурлын завсарлагаанаараа төрүүлсэн “АН-аа аврах хөдөлгөөн”-ийг нийслэл, аймаг, сум бүрт өрнүүлж энэ хөдөлгөөнийг Ардчилсан Холбооны бүх шатны байгууллага, гишүүд удирдан ажиллаж АН-аа авлигач, хуйвалдагчдын гараас цэвэрлэн авч Ардчиллын үнэт зүйлсээ аврахыг уриалж байна.
Монголын Ардчилал, АН, МоАХ-д “аюул” авчирсан Н.Алтанхуягийг нэн даруй огцруулцгаая.

Хэнтий аймгийн ардчилсан холбоо
2014 оны аравдугаар сарын 21

МЭДЭГДЭЛ

Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг танаа

МоАХ-ны Өмнөговь аймгийн гишүүд дэмжигчид бид Өвөрхангай аймгийн МоАХ-ны гишүүдийн саналыг дэмжиж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО
МоАХ-ны Өмнөговь аймгийн салбар зөвлөл

МЭДЭГДЭЛ

Ардчилсан Намын дарга Н.Алтанхуягтанаа

АН, МАХН-ын дарга нарын дунд 2014 оны аравдугаар сарын 18-нд байгуулсан “хамтын ажиллагааны” гэх хууль бус гэрээг байгуулснаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж АН-ын гишүүд, дэмжигчдийг илт тохуурхан доромжилж АН-ын нэр хүндийг унагах оролдлого хийлээ.
МоАХ нь ардчиллыг үүсгэн байгуулж, хамгаалж, бэхжүүлэх үүргээ цаг ямагт нэр төртэй биелүүлж ирсэн улс төр олон нийтийн байгууллагын хувьд энэхүү үйлдлийг эрс буруушаан эсэргүүцэж байна.
БЗД-ийн Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид түүний дотор АН-ыг анх үүсгэн байгуулалцсан олон зуун намын гишүүд АН-д итгэх олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн энэхүү гэрээг хийсэн хариуцлагаа Н.Аптанхуяг дарга та хүлээх учиртай.
АН-ын ҮЗХ яаралтай хуралдаж дүрмийн дагуу шийдвэрээ гаргахыг бид шаардаж байна.

Баянзүрх дүүргийн ардчилсан холбоо

МЭДЭГДЭЛ

Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг танаа

2014 оны аравдугаар сарын 18-нд АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар “АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээ’’-г байгуулсан гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдлаа.

МоАХ-ны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл болон гишүүд дэмжигчид энэхүү мэдээллийг цочирдон хүлээн авлаа. Энэ гэрээ нь АН-ын дүрмээ зөрчиж байгаад Сэлэнгэ аймаг дахь МоАХ-ын гишүүд дэмжигчид цаашлаад Монголын ардчилалд итгэн дэмжсэн олон мянган гишүүд дэмжигчидийн итгэлийг үгүйсгэсэн, үл ошоосон үйлдэл гэж үзэж байна. Иймд ард түмэн, гишүүдийн итгэл үнэмшил, хүсэл зоригийг хөсөрдүүлсэн үйлдлийн хариуцлагыг АН-ын дарга Н.Алтанхуяг та хүлээх ёстой.

АН-ын дүрмээ зөрчсөн энэ гэрээг АН-ын ҮЗХ нэн даруй хуралдан хэлэлцэж шийдвэрээ гаргахыг шаардаж байна.

МоАХ-ны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл

МЭДЭГДЭЛ

Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг танаа

АН-ын дарга Н.АЛТАНХУЯГ 2014 оны аравдугаар сарын 18-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтын ажиллагааны гэрээ хийсэнд Дархан-Уул аймгийн МоАХ-ны гишүүд, дэмжигчид гүнээ харамсаж байна.
МоАХ бол Монголд Ардчилсан нийгэм бий болоход манлайлан оролцсон түүхэн гавьяатай байгууллага билээ.
АН-ын дарга Н.Алтанхуяг та, бидний өнөөгхүртэл хүчин зүтгэж ирсэн зүтгэлийг маань МАХН болон түүний дарга Н.ЭНХБАЯР-тай хийсэн гэрээгээрээ хөсөрдүүлж байна.
Намын дарга бол тухайн намын эв нэгдлийг хангаж зорилго, зорилтыг хэрэгжүүлж байх үүрэгтэй.
Иймд АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн даруй хуралдуулж энэхүү шийдвэрээ өөрчлөхийг шаардаж байна.

Дархан-Уул аймгийн ардчилсан холбоо
МоАХ-ны Дархан-Уул аймгийн салбар зөвлөл

ШААРДЛАГА

1. Намын ээлжит бус их хурлыг яаралтай зарлан хуралдуулах

Их хурлаар намын үйл ажиллагааны гол амин сүнс болсон намын дүрмийг шинэчлэн батлах.
Монгол Улс цаашид хөгжих үү, эс хөгжих үү гэсэн чухал цаг үед тулж ирээд байна. Монголын ардчилал хөгжил дэвшлийг түүчээлэн яваагийн хувьд сүүлийн 24 жилийн улс төрийн байдалд дүгнэлт гарган одоогийн бүх шатны засаглалд олонхи байгаа давуу байдлаа ашиглан бүлэг, фракц хувийн эрх ашиг, албан тушаалын төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөнөө хойш тавин дараахь 3 гол асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
1. Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентад суудалтай намууд болон парламентын гадуурхи нам эвсэл, төрийн бус байгууллагуудтай зөвшилцөн ард нийтээр хэлэлцүүлэн батлах
2. Намуудын тухай хуулийг өнөөгийн хүн ард, улс төр, эдийн засгийн амьдралд нийцүүлэн шинэчлэх
3. Дээрх 2 хуулийн шинэчлэлтэй холбогдуулан сонгуулийн хуулийг цогцоор нь өөрчлөн батлах.
Цаг хугацаа биднийг хүлээхгүй.
Хүчирхэг Монголын хойч үе биднийг хүлээж байна.

Монголын оюутны холбоо 1990-ээд оны анхдагчид
“XX зуун” оюутны чөлөөт нэгдэл

МЭДЭГДЭЛ

2014 оны аравдугаар сарын 18-ны өдөр АН-ын дарга Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн “АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан явдлыг эсэргүүцэж СБД-ийн АН-аас гаргасан мэдэгдлийг дэмжиж СБД-ийн МоАХ-ны салбар зөвлөлөөс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

2024 он хүртэлх хүчин төгөлдөр мөрдөгдөх хатуу заалт бүхий энэхүү гэрээ нь ардчиллын төлөө олон арван жил тэмцэж ирсэн мянга мянган гишүүдийн сэтгэл зүрхийг уландаа гишгэж энэ нам ганц хүний нам мэт сэтгэгдлийг төрүүлж байгаад гүнээ харамсаж байна.

Иймд энэ бусармаг үйл явдлаа даруй зогсоож, АН-ын дүрмийн хүрээнд удирдах байгууллагаа даруй хуралдуулж энэ алдаагаа засахыг шаардаж мэдэгдэл гаргаж байна.

СБД-ийн МоАХ-ны салбар зөвлөл
2014 оны аравдугаар сарын 21

МЭДЭГДЭЛ

Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг танаа

“Авлигын загалмайлсан эцэг" гэгдэх МАХН-ын дарга Н.Энхбаяртай “АН МАХН-ын хамтын ажилдагааны гэрээг байгуулсан тухай" хэвлэл мэдээллээр гараад байна.
1989 онд МоАХ-ны удирдлагын доор Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжөөд түүний үр дүнд Монгол Улсад олон намын систем бий болсоноор 25 жилийн нүүрийг үзэж байгаа билээ.
Энэхүү 25 жилийн өмнө буй болсон Ардчилсан хувьсгалын үр дүнг Монголын хөрснөөс арчих бодлого агуулсан 2024 он хүртэл МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсныг Баян-Өлгий аймгийн МоАХ-ны гишүүд, дэмжигчид ардчилалын төлөө саналаа өгдөг мянга-мянган сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг гэж үзээд эрс эсэргүүцэж байна.
Монголын Ардчилсан Хувьсгалын удирдагч байсан Э.Бат-Үүл уг гэрээг эрс эсэргүүцэж нийслэлийн Ардчилсан нам гэрээний заалтыг даган биелүүлэхгүй гэж мэдэгдсэнийг бид дэмжиж байна.
Иймд уг гэрээг даруй хүчингүй болгож АН-ын дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна.

Баян-Өлгий аймгийн ардчилсан холбоо

МЭДЭГДЭЛ

2014 оны аравдугаар сарын 18-нд АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н. Энхбаяр нар “АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээ” гэгчийг байгуулан хэвлэл мэдээллийн сайтуудаар гарчээ.

Ардчилсан холбооны хамгийн үнэт зүйл бол шударга ёсны зарчим билээ.
Гэтэл энэхүү үнэт зүйлийн зарчим улс даяар алдагдаж бүх зүйл хэдхэн хүний хуйвалдааны шинжтэй хийгдэж боловсон хүчний томилгоо, тендер шалгаруулалт гэхчилэн олон асуудал цөөхөн гэр бүлүүдийн дунд нутгархах, бүлгэрхэх зарчим дээр явагдаж байгааг Булган аймгийн Ардчилсан Холбоо эсэргүүцсээр ирсэн билээ.
Энэхүү гэрээг Ардчилсан холбооны гол дэмжигч намын дарга байгуулснаараа орон нутаг дахь гишүүд дэмжигчид болон ардчиллын төлөө саналаа өгдөг мянга мянган хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг гэж үзэж байна.
Иймд үндсэн дүрэмд Н.Алтанхуягийн ноцтойгоор халдсан энэ үйлдэлд хариуцлага тооцохыг ҮЗХ-ноос хатуу шаардаж байна.

МоАХ-ны Булган аймгийн салбар зөвлөл

МЭДЭГДЭЛ

МОНГОЛЫН АРДЧИЛСАН Х0ЛБ00НД

Мэдэгдэл хүргүүлэх тухай
Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүд нь хууль бус бөгөөд ҮЗХ-оор хэлэлцүүлээгүй. Энэ нь олон мянган гишүүд дэмжигчдээ доромжилсон үг, заалттай байгаа нь МоАХ-ны гишүүдийн эгдүүцлийг хүргэж байна.
Иймд Нийслэлийн Ардчиосан намын хорооноос гаргаж байгаа шийдвэрийг дэмжиж байгааг илэрхийлж байна.

Хан-Уул дүүргийн МоАХ-ны дарга Д.Батбилэг

0 Сэтгэгдэл
battulgiin ulsaas luivardsan mongonii ugaadasaar ami tejeedeg nohduud komand avchee orovdmoor yumaa
Хамгийн их уншсан