Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдийн өмнөөс хэн мессэж бичив

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим  арга хэмжээний тухай УИХ-аар хэлэлцэж буй. Чуулганы үеэр УИХ-ын  гишүүн А.Бакей олны сонирхлыг татсан нэгэн зүйл хэлсэн нь хуралдаан эхлэхийн өмнө түүний утсанд тойргийнх нь хэд хэдэн сонгогчдоос “та яагаад ийм мессэж тараагаад байгаа юм бэ” гэсэн мессэж иржээ. Гишүүний тайлбарласнаар бол тэрээр өөрийн утаснаас ямар ч мессэж бичээгүй байтал өөрийнх нь дугаараас сонгогчид руу төмөр замын талаар мессэж очсон байж. А.Бакей гишүүний хэлснээр Мобикомын үүрэн телефон хэрэглэдэг УИХ-ын нэлээд хэдэн гишүүдийн дугаараас иргэд рүү ийм мессэж очсон аж. Ийм явдал болсон гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ч мөн баталсан юм. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн утас руу өчигдөр орой мянга гаруй мессэж ирсэн байна.
Тэд чухам яаж өөрсдийнх нь дугаараас өөр хэн нэгэн ийм мессэж илгээснийг ойлгохгүй байгаа ч УИХ-ын гишүүний эрх болоод ерөөсөө хүний эрхэд халдсан ийм үйлдлийг шалгаж, даруй таслан зогсоох хэрэгтэй гэдэг байр сууриа чуулганы үеэр илэрхийллээ. Энэ асуудлыг шалгуулахаар УИХ-ын дарга Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг дуудаж, үүрэг өгсөн гэдгээ ч мэдэгдэв.
Гишүүдийн утаснаас иргэдэд очсон гэх мессэжинд:
1.Хятад /china/ царигаар хилээ сэтлүүлж,
2.Вank of China-rаар барьцаалуулж,
3.Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд Та санал хэлнэ үү хэмээн бичээд УИХ-ын гишүүдийн гар утасны дугаарыг бичсэн байж. Гэхдээ ийм мессэж дугаар нууцалсан утаснаас ирсэн хэмээн хэрэглэгчид хэлж байна.
Ямартай ч, УИХ-ын гишүүдийн гар утасны дугаарыг ашигласан байж болзошгүй энэ явдлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан