Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Иосиф Кобзон Донецкийн БНУ гэгчид зочилж тоглов
ОХУ-ын Төрийн Думын депутат Иосиф Кобзон Украины нутаг, өөрсдийгээ Донецкийн бүгд найрамдах улс гэж тунхаглаад байгаа газарт очиж Дуурийн театрт нь концертоо тоглосон байна. Түүний оросын эх оронч сэдвийн дуунууд дуулсан тоглолтыг зөвхөн танхимд суусан үзэгчид төдийгүй театрын гадаа цугларсан хэдэн арван хүн том дэлгэцээр үзжээ.
ОХУ-ын Төрийн думын депутат энд янз бүрийн цаг үеийн хит болсон дуунуудыг дуулсны дараа хамгийн сүүлд нь “Амьдралаа, би чамд хайртай” гэдэг дууг Донецкийн Бүгд найрамдах улсын ерөнхий сайд гэж өөрийгөө нэрлэсэн Александр Захарченкотой хамтран дуулжээ.
Тэрээр энд “Энэ дуунуудын нэлээд олныг нь би та нарын заримыг энэ хорвоод төрөөгүй байхад дуулж байлаа. Би хамгийн анх энэ тайзан дээр 1946 онд гарч байсан юм” гэж дурсчээ.
Тэрээр Украинд парламентын сонгууль болж байхтай яг зэрэгцээд Донецкт орос дуунуудаа дуулж байсан юм.
0 Сэтгэгдэл