Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Пенза мужид Эболагаас болж хөл хорио тогтоолоо

ОХУ-ын Пенза хотод африкаас ирж суралцдаг оюутнуудын дунд аймшигт Эбола вирусээр халдварласан байж болох хоёр дахь тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоосон байна. Пензийн их сургуульд сурдаг Нигери улсаас ирсэн 22 настай оюутан халуурч өвчний шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлан хэвтүүлж дотуур байранд амьдардаг гадаадын 24 оюутныг тусгаарлаж эмнэлгийн хяналтад оруулжээ. Тэр оюутан энэ сарын 17-нд нутгаасаа ирсэн гэнэ.

Яг одоогоор энэ оюутан Эбола вирусын халдвар авсан гэсэн баттай онош, баталгaа гараагүй байгаа ч эмч мэргэжилтнүүд 30-ны өдөр хүртэл харж шинжилгээний дүнг хүлээхээр шийдсэн гэнэ.
Үүний өмнө энэ хотод Анголоос ирсэн бас нэг оюутан эболагийн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтсэн ч шинжилгээгээр хумхаа өвчтэй болох нь илэрчээ.

0 Сэтгэгдэл
ямар их алдаж бичдэг юм бээ
Хамгийн их уншсан