Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ намрын хамгийн сүүлийн унадаг дугуйн аялал болно


Монголын Залуучуудын Холбооны  "И юу О юу ?" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд   сонирхолтой унадаг дугуйн аялал, унадаг дугуйн парадыг зохион байгуулж  их хотын иргэд  спортоор амьсгалж,  гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах  таатай боломжийг олгодог  билээ. Тэгвэл энэ  намрын хаалтыг парадыг “ШИНОБУ- ФАЙТИНГ ФИТНЕСС КЛУБ”-тэй хамтран зохион байгуулахаар болжээ.  Уг аялал  нь энэ амралтын өдөр буюу 2014. 11. 02 –нд болох бөгөөд   “ШИНОБУ  ФАЙТИНГ-ФИТНЕСС КЛУБ”- Их  тэнгэрийн ам гэсэн маршрутаар 14 км явах юм  байна.  Аяллын хөтөлбөрт сонирхолтой хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлэгүүд багтсан байгаа бөгөөд  хамгийн сонирхолтой нь  дугуйн аялалд оролцогчдоос   хамгийн спортлог  2  залууг шалгаруулж  “ШИНОБУ  ФАЙТИНГ-ФИТНЕСС КЛУБ”-т  1 сар  үнэгүй  хичээллэх эрхийн бичгээр шагнах юм байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан