Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуу, томуу төст өвчин нэмэгджээ

Энэ сарын 20-26-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 174.499 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.875 хүн буюу 5.7 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ.

Энэ нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их байгаа юм. Мөн 10 мянган хүн амд 36.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.7, өмнөх оны мөн үеэс 4.0 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдсэн байна. Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан