Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна


Нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын усны бохирдлын талаар  олонтаа л ярьж бичиж байна. Гэтэл холбогдох төрийн байгууллагуудаас өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэмжээ алга. Хэдийгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  жил бүр бохирдлын хэмжээг тодорхойлж холбогдох байгууллагуудад хүргүүлдэг ч цаасан дээр л үлддэг баримт төдий. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц “Манай байгууллагын зүгээс бид хийх ажлаа хийсэн. Эрх мэдэл ч хүрэхгүй байна. Ямар ч байсан арга хэмжээ аваарай гэж төрийн байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Байгууллагын маань  гол үүрэг бол төрийн захиргааны хяналт” гэдгээ ч хэлсэн юм. Энэ удаад мөн л нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Туул голын усны бохирдолд хийсэн шалгалтын дүнг танилцуулав. Шалгалтаар Сонгины гүүрээс доошхи голын усны бохирдол тавдугаар зэргийн буюу  эрс бохирдолтой гэж гарсан бол дээд хэсгээр буюу Сонгины гүүрээс дээш бага гэсэн дүн гарчээ. Голын усны бохирдлын гол шалтгаан нь арьс ширний үйлдвэрүүд болон үерийн далан, даланд хуримтлагдсан хог хаягдал болон хүний бусад үйл ажиллагаатай холбоотой гэж сэтгэл гонсойлгосон мэдээ гарсан гэнэ. Түүнчлэн голыг бохирдуулах эх үүсвэрүүд жилээс жилд нэмэгдэж хүрээгээ тэлсээр байгаа нь  голын усны өөрөө цэвэрших үзэгдлийг бууруулж,  унаган төрхөө алдаж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөд хүрсэн гэдгийг ч хэлсэн.

Одоогоор арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байгаа гэнэ. Хэдийгээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр хотын удирдлагууд  гаргасан ч одоогоор дээрдсэн зүйл бага. Дээрхээс гадна цэвэрлэх байгууламжууд Туул голыг бохирдуулах бас нэг том шалтгаан болсоор байгааг дурдах нь зүйтэй. Энэ нь манай цэвэрлэх байгууламжуудын ачаалал их, техник технологийн хоцрогдолтой холбоотой. Хамгийн наад захын жишээ гэвэл хоногт бүрэн цэвэрлэгдээгүй 170 мянган метр шоо усыг Туул гол руу цутгаж байна. Зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай цэвэрлэх байгууламж руу үйлдвэрийн асар их бохир усыг оруулдгаас ачааллаа дийлэхээ больсон. Өнөөдөр 100 хувь цэвэрлэх ёстой бохирдлоо бид 88-93 хувьтай л цэвэрлээд тэр чигээр нь Туулд  цутгадаг аж. Уг нь үйлдвэрийн дамжлагаар цэвэрлэгдээд ирсэн бохирдлыг төв цэвэрлэх байгууламж  дахин цэвэрлээд хаях ёстой юм. Гэтэл тийм дамжлага алга. Туул гол маань Лүнгийн гол цаашлаад Орхон голд цутгатлаа цэвэршиж чаддаггүй гэдгийг мэргэжилтнүүд баталдаг. Хатан Туул гэж нэрлэгддэг Туул гол өнөөдөр хамгийн “өндөр бохирдолттой гол” гэсэн пайз  зүүчихлээ.
Голын ус бохирдлын хажуугаар урсацын хэмжээ ч багаасаар байгаа юм. Тухайлбал, усан хангамжийн гүний худгуудын усны түвшин 4-5 метрээр буурч байгаа нь гүний усны нөөц хомсдож байгааг илтгэнэ. Тэр бүү хэл голын урсац  долоо хоногоор тасардаг үзэгдэл ч олонтаа. Мөн Туул гол орчмын хамгаалалтын дэглэм алдагдаж, хэн дуртай нь усны ундарга хэсэгт халдаж, амралт зугаалгын төв болгон хувиргаад байгаа. Уг нь хуульдаа эргээс 200 метр газар онцгой, 500 метр бол энгийн хамгаалалтын бүс гэж заасан. Энэ бүст ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон ч голын уснаас хашаа руугаа татаж оруулсан тохиолдол ч бий. Ийн нүдний өмнө Туул голын усны нөөц нь багасч, бохирдлын хэмжээ бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөхөд хүрээд байхад  холбогдох дарга нар нь нүдэн балай чихэн  дүлий оргиод сууж байх юм.

Өнгөрсөн онд хийсэн шалгалтаар  Туул голын найман цэгээс дээж авч нян судлалын 20-23 үзүүлэлтээр шинжилжээ. Гэтэл байх ёстой нянгийн хэмжээ хэд дахин ихэссэн байна. Тухайлбал, Туул голын доод хэсгээр  гэдэсний савханцарын тоо 10-100 дахин их, Төв аймгийн Алтанбулаг сумын орчимд эмгэг үүсгэгч нян ихээр илэрсэн дүн гарчээ. Үүнд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэж ариутгасан усыг Туул гол руу шууд цутгадаг нь нөлөөлсөн аж.  Энэ мэт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон бохирдол тээсээр голын ус хотоос гарахад Аргалант, Баянхангай, Дундговийн малчин өрхүүд Туулын уснаас ундандаа хэрэглэдэг. Одоогоор Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар Тэрэлжээс эхлээд Төв аймгийн Алтанбулаг хүртэл Туул голын  долоон газраас дээж авч шинжилгээ хийдэг байна. Гэвч манай лабораторын багаж хэрэгсэл нь олон улсын түвшинд нийцэхүйц биш гэсэн. Магадгүй олон улсын түвшинд нийцсэн багаж хэрэгслээр Туул голын усны бохирдлыг хэмжвэл уухыг хориглоно гэсэн дүн гарах биз ээ.

0 Сэтгэгдэл
Zavaarsan uildveruudiig hurdan zailuulaachee.batuulee muu ***** mini ajilaa hiildee
bayn ch bai yaduu ch bai bugdeeree l tuul goloosoo undaalj baigaa n baina örövdöltei yadaj uuj baigaa usaa tseverleechee
Яг аль үйлдвэр хэн гэдэг эзэнтэй нэртэй устай нь бичихгүй ийм мэдээлэл оруулахаа болиоч ээ. Зураг хөргийг нь оруулаад аль хэсгээр яаж цутгаж байна, хэн хууль зөрчөөд байна гэдгийг үнэхээр үнэн юм бичиж байгаа бол тодорхой оруулахгүй бичих юм нь олдохгүй болохоор нөгөө ноолоход амар гэдэг шиг нэр усгүй хэдэн сэдвээ л бичиж байдгаа болимоор юм. Нэг л сүржин нэртэй яг унших гэхээр юу ч тодорхой юмгүй ам дамжсан цуурхал. Сонсголонд Моносын хашаанд байдаг арьс ширний үйлдвэр бол ямарч хяналтгүй бохироо төв цэвэрлэх рүү шахаж байдаг тэнд тийм үйлдвэр байдгийг ч хүмүүс мэддэггүй. Тэрийг очоод сурвалжлаач,өрөөнөөсөө гарч бодитой юм хийгээч дээ та нар
новшнуудын ам руу цутгах юмсан
Нөгөө хас тэмдэгтэнгүүд хаана явна аа
Эздийг нь шууд буудах хэрэгтэй
алцанхуяг амралтынхаа бохирыг туул руу арьс ширний ***** нар туул руу бохироо хийж хүн малыг байгал дэлхийг мөхөөх нь.....
tegeed uil ajillagaag ni zogsoogooch…Hichneen yarij bichdeg yum beeeeeee
Хамгийн их уншсан