Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” хоёр дахь жилдээ


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгжүүдийн албан хаагчдын дунд авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.  
Энэ удаа эссэ бичлэгийн болон илтгэлийн төрлөөр явагдаж нийт 22 хэлтэс, нэгжүүдээс эссэ бичлэгийн тэмцээнд 50 гаруй албан хаагч, илтгэлийн тэмцээнд 30 гаруй албан хаагч тус тус оролцож тэмцээн 1-р шатны тэмцээнээс шалгарсан шилдэг 6 оролцогч 2-р шатанд илтгэх ур чадвараараа өрсөлдөж өнөөдөр шилдэгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Мөнхжаргал, АТГ-ын  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Д.Цэнд-Аюуш, Их засаг их сургуулийн Хууль зүйн багш, өмгөөлөгч Я.Батханд нар шүүн явууллаа.

Илтгэлийн тэмцээнд нийлбэр дүнгээрээ Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Булгантамир “Авлига түүнийг үүсгэгч анхдагч хүчин зүйлүүд түүнийг арилгах зам” сэдвээр тэргүүн байр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн А.Бакыт “Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, арга зам” сэдвээр хоёрдугаар байр, “Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргал “Авлига нйигэмд тулгамдаж буй том асуулын нэг” сэдвээр гуравдугаар байр

Эссэ бичлэгийн төрөлд Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Энхцолмон “Өөрөөсөө эхлье” сэдвээр тэргүүн байр, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Доржсугар “ Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” сэдвээр хоёрдугаар байр, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Б.Өлзийхутаг “Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” сэдвээр гуравдугаар байр тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан