Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” дунд сургуулийг байгуулна

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулахаар боллоо. Институтийн дүрмийг баталсны зэрэгцээ бүтэц, орон тоог баталж мөрдүүлэхийг Ё.Отгонбаярт даалгажээ. Мөн төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулийг Улаанбаатар хотод байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг сайд Ё.Отгонбаярт үүрэг болгов. Мөн ажлын чиг үүргийн тусгай онцлог, ялгаа, нэмэлт ачаалалтай уялдуулан дээрх сургуулиудад ажиллагсдад үндсэн цалингийн нэмэгдэл олгох тухай ч хэлэлцэн шийдвэрлэлээ.

1 Сэтгэгдэл
medeelel avah heden nasnas suraltsah bolomjtoi ve
hi Bayngol duuregiin Shine ehlel surguuli uruu TV- ees yaj ochih talaar medeh hun baiwal zaaj ugch tuslaach
Хамгийн их уншсан