Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мөрөөдлийн театр” -ынхан аялан тоглолтоор Европыг зорилоо


Монголын хошин урлагийн өнгө төрхийг өөрчлөн шинэ түвшинд гаргасан шоуг “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид үзэгчиддээ толилуулж байгаа билээ.

УДЭТ-ын жүжигчнээр овоглогдож явсан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар өөрсдийн байгуулсан  "Мөрөөдлийн театр"-ынхаа нээлтээ Оросын зохиолч Ванпиловийн "Ууган хүү" жүжгээс сэдэвлэсэн "Миний нууц хүү" жүжгийг тайзнаа тавьж анхны тоглолтоо үзэгчдэд хүргэн амжилтын шат өөд ахиж яваа уран бүтээлчид.

"Хайртай бол эргэж хараарай", "Гээсэн хайраа аваарай", "Тэр чинь би", "Амьдрал өөрөө бэлэг" зэрэг шоу тоглолтоо үзэгч олондоо хүргэсэн. Мөн "Мөрөөдлийн театрын"-хан 3 жилийн ойгоо тохиолдуулан "Шилдгийн шилдэг" үзүүлбэрүүдээсээ бүрдсэн тоглолтоо фэнүүддээ зориулан бэлэг барьсан.

Авьяслаг уран бүтээлчид өнөөдөр Европын орнуудаар аялан тоглохоор хүлгийн жолоо заллаа. Тэд Европын орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа тоглолтоо зориулах ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан