Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гурвын эсрэг гурав”-ын сагсчид шагналт байрт шалгарлаа


Элсний спортын Азийн IV наадам /Asian Beach Game/-д ур чадвараа сорьж байгаа манай эмэгтэй сагсанбөмбөгчид шилдэг дөрөвт, харин эрэгтэйчүүд долдугаар байрт тус тус шалгарлаа.

Эмэгтэй найман баг өрсөлдсөнөөс Тайваны баг алтан медаль хүртэж, БНХАУ, Тайландын багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Манай эмэгтэй баг өнөөдөр Тайвань, Тайландын багуудад ялагдсан байна.

Эрэгтэй 12 баг өрсөлдөж байгаагаас Энэтхэг, Катарын багууд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан бол зохион байгуулагч орны баг хүрэл медаль хүртжээ. Манай эрэгтэй баг шөвгийн наймд шалгарч Катартай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглож 16:22 онооны харьцаагаар ялагджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан