Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын танкууд Украин руу орж ирж байна гэж Украины ГХЯ мэдэгдлээ

Оросын цэргийн техникийн цувааны дараагийн хэсэг хил даван орж ирж байна гэж Украины Гадаад хэргийн яам баталж байна.

Гурав хоногийн өмнөөс орос украины хилийн “Изварина”, “Новоазовск” боомтуудаар оросын цэргийн хэд хэдэн цуваа орж ирлээ хэмээн Украины Гадаад хэргийн яамны спикер Евгений Перебейнис мэдэгдсэнийг “Взгляд” сонин нийтэлжээ.  Түүнийхээр бол энэ цуваанд 100 нэгж техник байгаа гэнэ.

Перебейнис бас ОХУ, зэвсэгт дайчидтай хамтраад Донецк, Луганскийн чиглэлд дайрахаар цэргийн техникээ базааж цохилтын хэсэг байгуулж байна гэсэн байна.

Тэрээр Докучаевск орчим сүүлийн үед оросын 30 танк, генит пуужингийн 3 иж бүрдэл, шуурган галын пуужинт 6 систем, том калибрын зургаан их буу цэргийн бусад  техник бүхий 500 гаруй цэрэг байгаа юм байна.
Тэр бас Иловайскт  байлдааны галт хэрэгсэл ачсан 12 вагон бүхий цуваа ирээд байгаа гэжээ.

0 Сэтгэгдэл
Ukrainiig Amerikiin gar hul bolson zandalchidaas tseverleh tsag ni bolson.
Яг одоогийн байдлаар Украины болон Оросын гол сайтуудаар ийм мэдээ алга.
Донецк, Луганскт тэгээд тэнгэрээс ***** буугаад байгаа юм уу
Хэзээний мэдээ тавиад байгаа юм бэ? Украинчуудын худал мэдээллээс дэлхий нийт захчихаад байна.
Донецк, Луганскт тэгээд тэнгэрээс ***** буугаад байгаа юм уу
Хамгийн их уншсан