Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг МАН-ын Удирдах зөвлөл дээр 63 хувийн саналаар унажээ


МАН-д Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг томилуулах асуудлаар зөв­шил­цөх бичгээ даваа гарагт өгсөн. Үүнийг МАН-ын Удир­дах зөвлөл болон УИХ дахь бүлэг хуралдаж нэр дэв­шигч Ч.Сайханбилэг, на­мын дарга З.Энхболдын хамт мөрийн хөтөлбөрөө танил­цуулсан бо­ловч эцэстээ татгалз­сан хариу илгээжээ. АН-ын дарга З.Энхболдод ал­бан ёсны хариугаа өчигдөр өг­лөө явуулснаа МАН-ын дар­га М.Энхболд хэллээ. Юутай ч сөрөг хүчин Монгол Улсын нийгэм, эдийн зас­гийг хям­ралт байдалд оруулж, өрийн дарамтанд хүр­гэсэн алдаатай бодлого хэрэг­жүүлээд огцорсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг Ерөнхий сайдаар то­ми­лохыг зарчмын хувьд дэм­жихгүй гэжээ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулж чадах мэдлэг турш­лагатай, намуудын зөв­шилцөл ойлголцлыг хангаж чадах, УИХ дахь намын бүл­гийнхээ бүрэн дэмжлэгийг авч чадахуйц хүнийг дэвшүүлбэл зөвшилцөхөд бэлэн хэмээн албан бичгээр хариу өгсөн байна.

Ингээд МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл өгч, асуултад хариуллаа.

-Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хувьд МАН дотор санал хуваагдмал байгаа гэсэн. Дараагийн засгийн газарт Ардын нам орж, хамтарч ажиллах уу?
Ж.Мөнхбат: -АН-аас МАН-тай зөвшилцөх саналд хуу­лийн дагуу улс төрийн нам­тай гэж байгаа учраас гүй­цэт­гэх дээд байгууллага нь шийд­вэрээ гаргадаг. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл хурал­даад нэр дэвшигчийн, АН-ын байр суурийг сонсо­хоор бүлгийн хуралдаа урьсан. Үүний дараа УИХ дахь намын бүлгийнхээ гишүүдийн саналыг сонссон юм. Түүнээс биш бүлэг энэ асуудлаар хуралдаж улс төрийн эцсийн шийдвэр гаргах хуулийн заалт байхгүй. Санал хураалт явуулаагүй гэсэн үг. Бүлэг тусдаа Удирдах зөвлөл нь тусдаа шийдвэр гаргасан юм биш. АН-аас зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх асуудлаар хандсан. Хамтрах эсэх асуудал Ардын намд ирээгүй учраас хариулах боломжгүй.

-Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлэг дагахаар болсон гэж ойлгох уу. Удирдах зөвлөлд яг хэдэн хүн байдаг юм бэ?
М.Энхболд: -МАН-ын Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргадаг. Улс төрийн намын тухай хуульд намын бүлэг, намын удирдах дээд байгууллага харилцаж ажиллах талаар тодорхой заасан. Энэ дагуу МАН-ын үндсэн дүрмийн хүрээнд Удирдах зөвлөл, бүлэг үйл ажиллагаагаа уялдуулж явдаг. МАН-ын Удирдах зөвлөл 21 гишүүнтэй. Нийт гишүүдийн 63 хувь нь нэр дэвшигчийг зөвшилцөх боломжгүй гэж үзсэн. Бид ямар нэг байдлаар 2012 оноос хойш Засгийн газарт орсонгүй гэж өсөрхөөд  огрцуулах асуудлыг тавиагүй. Улс орны эдийн засагт тулгамдаад байгаа асуудлыг Засгийн газар шийдэж чадахгүй нь олон зүйлээр харагдаж байгаа учраас хариуцлага тооцохыг сүүлийн хоёр жилд удаа дараа тавьсан. Эдийн засгийг цааш нь аваад явах чадалтай, боловсролтой хүн Засгийн газраа бүрдүүлж ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Хэрэв Р.Амаржаргал гишүүнийг зөвшилцөхөөр оруулж ирсэн бол дэмжих байсан уу. Түрүүн хэлсэн шалгуураар тэгж ойлгогдож байна?
М.Энхболд: -Тэрийг оруулж ирсэн бол дэмжих байсан уу, яасан гэдэгт шууд хариу өгмөөргүй байна. Орж ирсэн асуудалд хариу өгсөн нь энэ. АН, ҮЗХ нь бидний тавьж байгаа шаардлагуудыг харгалзаж үзээд дараа дараагийн хүмүүсээ оруулж ирэх юм бол зөвшилцөхөд бэлэн байгаа.

-Та нарын хувьд зөв­шилцөж болохоор гишүүн гэвэл хэнийг хэлж болохоор байна вэ?
С.Бямбацогт: -Тэр асууд­лаар хандаад байхад нь болзол тавиад тийм хүн оруулж ирвэл дэмжих болол­цоотой гэж хариулах боломж алга. Энэ бол УИХ-д олонхи болоогүй ч олон суудал авсан АН, хамтарч ажиллаж байгаа “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын шийдэх асуудал. Үндсэн хуульд улс төрийн намуудтай зөвшилцөж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүл­нэ гэсэн байгаа. Энэ хүрээнд олон суудалтай нам зөвшилөж байна. Зөвшилцөл амжилтгүй болбол дараа нь парламентад суудалтай намууд зөвшилцөх хуулийн заалт бий.

-Засгийн газар байгуу­лах асуудлаар “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д санал хүр­гүүлсэн гэсэн. Танай намд энэ албан хүсэлт ирээгүй юм уу?
Ж.Мөнхбат: -Манай бүлэгт АН-ын дарга Энхболд ирж асуултад хариулсан. Өмнөх Засгийн газарт хамт ажиллаж байсан учраас ИЗНН, “Шударга ёс” эвсэлд хамтран ажиллах санал явуулсан гэсэн. МАН-д ямар нэг байдлаар албан ёсны хүсэлт ирээгүй. Хүсэлт ирээгүй учраас бид хэлэлцээгүй. Хэлэлцээгүй уч­раас байр сууриа илэр­хийлэх боломжгүй.

-Ч.Сайханбилэгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд МАН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байдлаар санал өгөх юм уу?
С.Бямбацогт: -МАН бол нэгдмэл удирдлагатай, хамтын шийдвэр гаргадаг. Хамтын шийдвэртээ хэзээд нэгдсэн байж ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоноос хойш Засгийн газар байгуулах саналаа оруулж ирэх ёстой. Ерөнхий сайдын асуудлаар зөвшилцөх бичиг явуулсан гэж  Энхболд дарга хэлсэн.

-Бүх нам хамтарч Засгийн газраа байгуулаад явъя гэдэг санал МАН-ын бүлгийн гишүүдээс цөөнгүй гараад байгаа?
М.Энхболд: -УИХ-ын гишүүн бол аливаа асуу­далд хандаж байгаа өөрийн­хөө байр суурийг илэр­хий­­лэх эрхтэй. УИХ-ын гишүү­ний эрхзүйн байдлын ту­хай хуульд ч ингэж зааж өг­сөн. Шаардлагатай гэж үз­вэл тухайн асуудлаар бү­лэг хуралдаж, нэгдсэн нэг ойл­голтод хүрч, гарсан шийд­вэ­рийг дагаж ажиллах ёстой. Энэ горимыг бид хатуу барьж ажилладаг. Засгийн газ­рыг хурдан байгуулж, үйл ажил­лаа­гаа явуулах ёстой. Шинэ Засгийн газрын ажиллах нөх­цөл бололцоо, ажиллаж буй хүмүүсийн алдааг засч зал­руулж байж эдийн засагт нааш­тай нөлөө үзүүлэх нь цаг хуга­цаанаас илүүтэй ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан