Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мориор 10394 км зам туулжээ

МУБИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын гуравдугаар дамжааны оюутнууд болох М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг, Нацагдоо  нар  “Морьтон Монгол” төслийн хүрээнд мориор эх орноо бүтэн тойрон аялаад ирлээ.

Тэдний аялал 2014 оны тавдугаар сарын 15-наас, Өмнөговь аймгийн Гурвантэсээс эхэлсэн. Морьтон залуусын аяллыг Монгол туургатны “Гайхамшигт Монгол морь” спортын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллага дэмжин ажиллав. Нийтдээ 10394 км газрыг туулахдаа 89 сум сууринг дайрч, 88 морь сэлгэн унажээ. Энэ 88 морьдоос нэг морь нь Монгол орноо бүтэн тойрсон амжилтыг тогтоов. Өнөөдөр Тэрэлжийн “Хаадын хаан” жуулчны баазад Монгол орноо мориор амжилттай туулж ирсэн залуусыг ах дүүс нь болон хэвлэл мэдээллийнхэн, дэмжигчид нь  хүлээн авч баяр хүргэлээ.

1 Сэтгэгдэл
Ваав
Хамгийн их уншсан