Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн дүрвэгсдэд 135 сая ам.долларын тусламж үзүүлнэ


Энэ тухайд Туркт албан ёсны айлчлал хийж байгаа Америкийн Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдлээ. Сирид болж иргэний дайны улмаас дүрвэгсдийн дийлэнх нь Турк ба Сирийн хилийн орчим байрладаг дүрвэгсдийн хуаранд орогнодог. Дүрвэгсдийг "Лалын улс" алан хядах байгууллагын дайралтаас хамгаалахад энэ мөнгийг зарцуулах аж. АНУ өмнө нь Сирийн дүрвэгсдэд туслахад гурван тэрбум гаруй ам.доллар гаргаад байсан юм.

Ийнхүү дүрвэгсдийг хооллож ундлахаас эхлээд хамгаалах хүртэл амаргүй ажлыг хийхэд Америк тусална гэсний хариуд Туркийн Ерөнхийлөгч Эрдоган "Лалын улстай" хийх тэмцэлд Америкийг дэмжихэд бэлэн гэхдээ нэг гол болзолтой гэжээ. Тэр болзол нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг төрийн эргэлт явуулан түлхэн унагах явдал гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан