Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзоригт 6 жилийн хорих ял оноолоо


Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн 2 дугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн “Нийслэл Өргөө” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Б.Ганзориг нарын хэргийг шүүх шийдвэрлэлээ.

Б.Ганзориг нар нь Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, 2010 онд Хууль зүйн яамнаас зарлагдсан, Архивын ерөнхий газрын захиалгатай Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч 30.842.694 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн,2010 онд Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч,1.966.204.372 төгрөгийг завшиж үрэгдүүлжээ.

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх дээрхи хүмүүст холбогдох хэргийг  хянан хэлэлцээд Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 174.2, 265.2  дахь хэсэгт  зааснаар 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 Мөн Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан  хэрэгт хамтран оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 сая төгрөгний эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар  шийдвэрлэжээ.

1 Сэтгэгдэл
Улаанавилгач нүгэл нь нүдээрээ гарч дэ
Гол буруутан нь шаазангийн уйлдвэрийг луйвардан авсан Г.СОЛОТН шуу. Одоо Олгий аймгийн анамын дарга.
Хамгийн их уншсан