Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангаж байна

AСEM буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах эрхийг авсантай холбогдуулан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон бусад холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгүүд өнгөрсөн долоо хоногт ГХЭЗХАЯ-нд уулзалт хийж урьдчилсан судалгаа болон, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцжээ.

Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ гэдэг нь Европын Холбооны 28 гишүүн орон, Европын 2 орон, Азийн 21 орон, ЕХ, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэж буй механизм бөгөөд уг уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой онцлог болж байгаа. Тиймээс тус арга хэмжээг зохион байгуулахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоо, харилцан уялдааг хангах нь  чухал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан